Заримдаа бол үнэндээ ганцаардах л юм

Би гэдэг хүн орчлон ертөнц дээр нэг л учраа олохгүй л яваад байх шиг. Анхны амьдралаасаа өрх тусгаарлаад аль хэдийн 5 жил өнгөрчээ. Ганц охиныгоо авч үлдээд хүн болгох гээд явж буй 35 настай ганц бие аав.

Өмнөх амьдралдаа хэн нэгэнд буруу өгөхийг хүсдэггүй. Хэн хэн нь залуу байсан болохоор алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Охиноо бодоод одоо бол хэн хэн нь найз нөхөд шиг сайхан л холбоотой явдаг. Монголын томоохон компанид удирдах албан тушаал хашдаг, гадаад дотоодод 3 их сургууль төгссөн гээд хүнд ярьвал сайхан намтар, карьер гээд бүх л зүйл байгаа мэт боловч өмнөх амьдралаасаа авсан траумнаасаа одоо хүртэл салж чадахгүй л яваад байх шиг.

Хүнтэй нийлвэл охинд минь яаж хандах бол? Охин минь хүлээн зөвшөөрч чадах болов уу гээд л эргэлзсээр байтал наашаа гэсэн болгоныг өөрөөсөө түлхээд байх шиг. Одоо бүр сүүлдээ охиныхоо төлөө насаараа ганц бие байя ч гэж бодогдох шиг. Охиндоо муухай харагдаж болохгүй гээд согтуу ч харагдаж үзээгүй өдийг хүрлээ. Заримдаа бол үнэндээ ганцаардах л юм. Яамаар ч юм…

4 Comments

  1. Z says:

    Өмнөх амьдралын трауманаас гарах бас амаргүй бнаа. Нөгөө хүн нь ойлгож хүлээцтэй хандаж, чи өөрөө трауматайгаа тэмцэж байж л бага багаар эдгэрдэг. Гэхдээ оргүй алга болохгүй л бна. Зүгээр хянаж болох түвшинд.
    Ганцаараа насыг барах хэцүү. Гэхдээ 2дахь амьдрал ч бас амархан биш. Ухаан зарж, тэвчээр зааж л амьдардаг юм байна.

  2. Hhhhhh says:

    Чи ганцаараа биш шүү, манай нийгэмд тулгамдаж байгаа асуудлын нэг гэр бүл салалт мөнөөсөө мөн. Хүн гаднаас нь харахад бүх зүйл болж бүтээд байгаа мэт боловч сэтгэлдээ энэ ганцаардал, айдас, шархалсан зүрх, ирээдүйд итгэлгүй байх гээд ганц бие хүмүүс өчнөөн ачаа үүрээд явж байдаг юм байна. Би ганцаараа зовоогүй гэдгээ мэдэхээр асуудлыг арай жижгээр хардаг юм байна лээ. Бусдад муу саналгүй, айл гэр үймүүлэхгүй, зөв явж байхад та 2т яг тохирсон хөөрхөн эхнэр таарах байхаа. Зарим зүйлийг цаг хугацаанд даатгаад ирээдүйдээ итгэлтэй байгаарай. Хөөрхөн үр хүүхэд, амьдралынхаа төлөө явж байгаа мянга мянган өрх толгойлсон аав ээжүүд байгаа шүү. Чи энэ асуудлыг ганцаараа мэдрээгүй шүү, Good luck

  3. soko says:

    Тийм зовлон хэцүү дээ . ЯАмаар ч юм

  4. soko says:

    тийм зовлон хэцүү дээ . яамаар ч юм дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.