Итгэ гэдэг…

Үерхээд ч байга юм шиг ханиа хайраа гээд жил гаран боллоо. Ил тод байгаад ч байгаа юм уу бүүр мэдэхгүй ээ, эхнэр огт авч байгаагүй гэсэн хэрнээ би тэрний талаар юу ч мэдэхгүй.

Би (эмэгтэй) бол нээлттэй ном шиг бүх хуудсаа дэлгээд дууссан. Би хааяа ирж бодисоо гадагшлуулдаг хүн юм шиг санагддаг. Хамт байхдаа гоё сайхан гээд байгаа хэрнээ хамт хонохыг ч хүсдэггүй, тохиолдлоор хүчээр шахуу 2, 3 хаит хонож унтаж байсныг эс тооцвол.

Манай аав ээж ах дүү бүгд мэднэ. Би харин 1 ч хүн танихгүй, хайртай дуртай гээд байгаа хэрнээ хамт байхыг чухалчилдаггүй тийм хайр амьдрал гэж байх уу? Би яс юман дээр гэртээ хэнтэй байдгийг нь ч мэдэхгүй, эмэгтэй дүүтэйгээ байдаг гэсэн хэрнээ гэртээ ороод утсаар ярьдаггүй.

Хүн байхгүйд ярина, өглөө ганцаараа унтаад үлдвэл ярина. Өөр тохиолдолд утсаа авдаггүй, хаана ямар ажил хийдгийг ч мэдэхгүй. Би яг цаашаа энэ чигээрээ яваад байвал галзуурах байх аа. Ммш олон удаа үүнийг нь хэлж байсан ч хэн ч байхгүй, итгэ гэдэг. Би ч бас үнэн байгаасай гэж итгэхийг маш их хичээж байна…

6 Comments

  1. Sukhbaatar says:

    Эхнэр хүүхэдтэй хүн байна. Олон жилийн өмнө миний эгч ийм нэг залуутай найзалсан юм. Зүгээр л хуурч нууц амраг хийлгэж байгаа юм Ийм адгийн шааруудаас хол бай бэлгийн хүслээ хангахын тулд бусдын сэтгэлийг юман чинээ тоохгүй бэртэгчин хүн

  2. Эхнэртэй бүр хүүхэдтэй хүн байна. Манай эгч нэг ийм залууд хайртай болсон юм аа. Харахад бол нүдэнд дулаахан сайхан залуу эрүүн дээрээ мэнгэтэй. Уулзах нь ховор гэхдээ 7 хоногт заавал нэг удаа ирнэ тэгээд л эгчийг дагуулаад гарна маргааш нь хайртай дуртай гээд л байна. Тэгээд заримдаа бүтэн 2-3 сар таг чиг болно эгч шаналаад л миний эгчийг их зовоосон доо. Ингэж эгчийн минь амьдралын 3 жилийг дэмий өнгөрүүлсэн дээ. Сүүлд мэдэхэд эхнэр хүүхэдтэй эхнэр нь солонгос улсруу их явдаг тэгээд эхнэрээ явсан хойгуур эгчиыг минь хуурч байсан байнлай. Эгч минь дуралчихсан болохоор үг авахдаа муу байсан гэхдээ сүүлд эхнэр хүүхэдтэйг нь мэдээд харилцаагаа тасалсан юм

  3. buuk says:

    iim l teneg huuhnuud bdg bolohoor tenegtuuldeg zaluuchuud olshrood bgan buruu chamd bn asuudal chamd bna udii boltol uhsen huuree hgd ingd ywad bgn hohichin chi iim l tuwshnii nudnii bulai bna 30 tneg bol 40 tei tng l bolno odoo uhaajaagui bol chi uhaajhaasaa ungursun iim bdld orchihood end bichij suudg chi bol jinhene uher end hen ch chamd tuslahgui malaa itgel gdg ugeer uuriiguu huuraad naad eriinhee doodhiig doloogood huurtaad ywj bh ni chinii tawilan

  4. эрэгтэй says:

    Эхнэртэй юм биш үү. Дүү гээд байгаа нь Эхнэр нь юм уу эсвэл хамтран амьдрагч нь байж магадгүй. Чамайг зугаагаа гаргач шиг ашиглаж байна. Чи бол нууц амраг нь өөр хэн ч биш.

  5. Bata says:

    Gazar deer ni ochij tanilts. Ugui bol zvgeer salsan deer. Tsaanaa ymtai l ym bn.

  6. Муро says:

    Хайран цаг хугацаа шүү. Илүү дасаагүй дээрээ дуусга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.