Хожуу нийлсэн 50 гарсан хүмүүс байна. Нөхөр маань ёс бус үг хэлээд май чи гээд салаавч гаргаад явбал явна биз гээд дорд үзэж харьцаад байх юм. Урдаас нь ширүүхэн хэрэлдвэл цохих энүүхэнд. Ер нь өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах тоолонд хэрүүл хийж ингэж байна.
Өдий 50 гарчаад хүнд ингэж хэлэгдэж байгаадаа гутраад байна. Салахгүй л бол ойрын хүндээ ярих дэмий санагдаад сэтгэлээ онгойлгох санаатай бичиж сууна даа. Сэтгэлээр идэгдээд байна, сайхан үе зөндөө л байна. Гэхдээ хойшид ийм байдлаар удаан байна гэхээр халшираад байна. Салчихъя гэхээр нэг л болж өгөхгүй юм. Та нар минь санал бодлоо хуваалцаач…
1 Comment
Salchihii geheer yu n bolohgui baina? Zugeer l gantsaardahaas aigaad baigaa biz dee? 50 garchaad uur hun oldohgui bol yanaa l gej aij baigaa biz dee? 50 garsan hun odoo uurchlugdku, zasarku, ungursun shde. Zugeer hereldku uedee ta 2 az jargaltai baigaad baina uu? Hetsuu baina geed zovoo baigaa bol endees yag yamar zuvluguu sonsmoor baigaa yum? Hen negen sal geel helchihvel salchihmaar, esvel hamt bai gevel itgelteigee baichihmaar sanagdaad baina uu? Uuruusuu asuu. Uuruu yu husch baigaagaa hii. Odoo yu ve jargaj suudag nas chn bishu ain.