Доогуур түвшний хүн бол төрөлхөөсөө л байдаг юм байна. 20 хэдхэн настай юм мэдэхгүй охин үеийн хөөрхөн хүүтэй үерхдэг байлаа, хөөрхөн царайнд нь болоод уулзаж учирдаг байв. Гэтэл хүн сүг байсныг нь сүүлд л мэдсэн, тэр бол ариун бузарын наад захын мэдлэггүй, маш хэрүүлч, арчаагүй үнэхээр хүмүүжлийн тал дээр нойл хүү байв.
Гэрт нь ороход гэр бүл нь үнэхээр улны сэтгэхүйтэй айл байв, аав нь насаараа архи уусан, хүн зодож танхайрдаг бүдүүлэг нахальны хөгшин архичин эр, ээж нь хүүгээ буруу зөвгүй өмөөрдөг хэрүүлч, ууртай, ажилгүй эмэгтэй харин би бол тэр үедээ ном эрдэмтэй цэвэрч хүн чанартай сэргэлэн цовоо тийм л муу юм мэддэггүй хичээл лекц гэсэн охин байлаа. Тэр залуу миний хажууд байснаараа тэс ондоо ёстой нөгөө сайныг дагавал сарны гэрэл гэдэг шиг гэгээрсэн байлаа.
Өмнө нь байсан тэнэг зангуудаа больж хүлээцтэй юмыг боддог цэвэрч муу сайныг ялгадаг соёлтой яг л миний үйлдлийг дуурайх болсон, ХАРИН БИ түүнд бүх энерги эрч хүчээ зарцуулж хайрлаж өөрөө харин тэрэн шиг тэнэг мулгуй арчаагүй ууртай өөртөө итгэлгүй нэгэн болсон байлаа. Тэгж байтал тэр гэв гэнэт надад чи хэрэггүй гэж хэлээд алга болсон бүр гэв гэнэт шүү, үнэхээр голдоо ортол гомдмоор яаж байгаа юм бэ, хүний тэр их сайхан сэтгэлийг? Одоо надад нүдний гал цог өмнөх шиг цог заль алга болчихсон хар яр гэсэн хүүхэн болж, үнэхээр улны доогуур сэтгүйтэй хүмүүсийн хүүхэд яагаад ч засардаггүй юм байна. Хог бол хог л байдаг юм байна…
5 Comments
уг суурь нь ямар байна, мөн цусанд байгаа удам гень их нөлөөлдөг шүү
Засс хүнийг байнга ийм нүдээр харж, ийм мэдрэмж төрүүлдэг байсан бол чи хүртэх ёстойгоо л хүртэж. Тэр хүн чиний хажууд байхдаа үргэлж чиний энэ захидалд байгаа шиг хандлага мэдэрлэг байсан бол хаяад зайлна шүү дээ. Тийм сүрхий дээд гаралтай тэнгэрийн амьтан байсан юм бол сайн мууг ялгах ухаангүй гэнэн тэнэгээрээ ацаа хийж явсан балай вэ чи. Эцсийн эцэст хүн дугуйгаа олж нийлдэг, хүн бусдыг өөр шигээ боддог. Энэ манай эмэгтэйчүүд гэж нэг хөгшин залуугүй үнэн мандчихсан гичийнүүд байна аа. Бүгд л нэг сүрхий амьтад, буруу болгоных нь эзэн нь хажуудах эрчүүд нь. Өөрсдөө бол дэлхийн дээвэр зүгээр.
Ах багцаатай шаасан бна .зүгээр л хажуудхаа үргэлж дээрэс харсан хүүхэн бсан биз
Яг үнэндээ бол үнэн төрхүүд чинь л илэрч, зам замаа хөөж, тэрний мөн чанар нь сайн залуу байсан болохоор улам сайжирсан, чиний үнэн төрх балиар арчаагүй байсан болохоор тэр чинь л илэрч залуу арга буюу чамаас явж. Юун чи тэрнийг алтны дэргэдэх гууль шарлуулах, Өөрийн чинь үнэн төрхөд бусад нь улам харлах юм бна
хаягдлаа гээд уйлж унжийгаад сэтгэл санаагаар унавал тийм ууртай уцаартай хар яр л болно. бүгдийг уучлилж мартаад сэтгэлээ хөнгөл дө тэгвэл эргээд дээрдэнэ. гомдол үзэн ядалт их удаан тээвэл ямарч хүн үхэнэ шүү хүүхээн.