Битгий гомд. Бүхнийг уучил. Мартчих. Хаячих нтр гээд нээх амархан юм ярих юм. Үгүй шүү хүүхээд. Хүн хэнд гомддог гээч?
Чамд буруу муу зүйл хийсэн дайсандаа тэгтлээ гомдохгүй. Харин хамгийн их хайрлаж байсан, хамгийн их итгэж байсан, тэгнэ чинээ огт санаагүй байсан тэр хүн итгэл эвдэж араас чинь хутга шаах үед л хамгийн ихээр гомддог. Чиний сэтгэл ямар их өвдөж байгааг чамаас өөр хэн ч мэдрэхгүй. Тэр өвдөлтийг хэн ч харахгүй, хэн ч ойлгохгүй, тэр өвдөлтийг хэн ч юу ч эмчлэхгүй. Алаад хаячихгүй ч амьдаар чинь зовооно чамайг. Сэтгэл нэгэнт өвдсөн бол үргэлж өвдөнө. Цаг хугацаа холдохын хэрээр аажим аажмаар бүдгэрнэ. Гэвч арайхийж аньж байсан шархыг ганц л дурсамж сэдрээнэ.
Хүнийг гомдооно гэдэг энэ насанд цайрахгүй нүгэл. Тиймээс хэнийг ч битгий гомдоо. Үгээ цэнэж үйлдлээ хянаж бай.
Эх сурвалж: Gambaa Akh