Аав ээжтэйгээ амьдардаг юм л даа хэрүүл маргаангүй өдөр гэж байхгүй. Бас би одоо 23 хүрчихээд одоо болтол аав ээжийнхээ үгнээс гарч чадахгүй л явна аягүй хэцүү. Найзуудтайгаа уулзъя гарлаа гээд гарах гэхээр машиныхаа түлхүүрээ үлдээгээд яв гэнэ үгнээс нь зөрөхөөр бөөн хэрүүл бараг хүчээр авч үлдэнэ. Энэ бүр юу ч биш…
Ажил 6-аас тардаг гэдгийг мэддэг юм л даа тэгээд 18:30 болов уу үгүй юу араас залгаад салахгүй найзуудтайгаа уулзаад явж байх даа аргалаад ажил оройтож тарахаар болсон гэж хэлэнгүүт ажлынхаа хүний утсыг өг залгаж асууя гэнэ. Бүр нэг тамтай. За тэгээд гэртээ ороод хоол идэхгүй өлсөхгүй байна гэхээр хүүхэд чинь хоол идэхгүй байна гээд байна гадуур хооллочоод ирсэн байна гээд бас хэрүүл, орой унтах үед нойр хүрэхгүй байхаар нь утсаа оролдоод хэвтэхээр утасны чинь хоронд бие өвдөөд байна утасны чинь долгион хорноос болж бие өвдлөө гээд үглээд салахгүй аягүй хэцүү бас миний орон зай гэж юм баймаар юм…
За тэгээд гадуур яваад оройтохоор бас залгаад салахгүй авахаар чамайг ирэхгүй бол унтаж чадахгүй байна гэнэ, энэ бол энүүхэнд. Бага байхад бараг гэрээс гаргадаггүй байсан одоо ч тэгээд багаасаа найзтай байх ямар байдгийг мэдрээгүй ямар байдгийг ч мэдэхгүй сүүлдээ найзууд бүгд зайгаа барьчихсан надаас аав ээжийнхээ атганаас одоо болтол гараагүй гээд л тэгдэг болсон доо тэгээд үгнээс нь зөрөөд тусдаа гараад ганцаараа амъдаръя гэхээр үгүй цуг бай гэнэ.
Нэг удаа хамаг юм аа бэлдээд явах гэсэн чинь цагдаад хэлнэ шүү машины чинь дугаараар хайгаад олно л гэж байна лээ ийм нэг аймаар дарамттай шорон шиг амьдралтай. Би уг нь ганцхан л амьдарна шүү дээ гэхдээ л бас л хэцүү байна бүр миний дээр хэлсэн бүх зүйл энүүхэнд. 23 жил ингээд ямар ч танилгүй танилын хүрээлэл ч байхгүй очиж олон хүмүүстэй газар ажилд орсон өөртөө итгэлгүй л боллоо…
2 Comments
2талтай л юм.
Лай таараад ууж явж байгаад Баяны хүүхдэд зодуулаад эрэмдэг болох
Лай таарахгүй гоё явбал нийгмийн дархлаатай болох
Hayaad bair tureesleed amidraach. Lai bn shde. Eej chini eruul bish ym bn.