Ер нь эрчүүд яагаад экс рүүгээ холбогддог юм бол?

Сайн байна уу. Би 33 настай, 3 удаа өөрөөрөө төрсөн эмэгтэй. Өндөр 170 см, жирийн үедээ 52 кг орчим жинтэй байдаг. Сүүлийн жирэмслэлтээрээ 75 кг хүрч төрөөд, одоо 68 кг болсон. Гэхдээ гэдэс ихтэй санагдаад, өөртөө нэг л сэтгэл хангалуун биш байна.

2025 оны эмэгтэйчүүдийн хамгийн их худалдаж авсан бүтээгдэхүүн юм…

Төрөхөөс өмнө нөхөр бид хоёр долоо хоногт 2–3 удаа дотно харилцаатай байдаг байсан. Харин одоо төрөөд 8 сар болж байхад сардаа нэг удаа ч болов ойртох нь их юм шиг, бидний хооронд нэг л хөндий зай үүсчихсэн юм шиг санагдах боллоо.

Өмнө нь “чи арай л туранхай байна даа, хайр минь” гэж хэлдэг байсан бол одоо “гэдэс гүзээгээ”, “үс гэзгээ янзлаач” гэх мэт өмнө нь огт хэлж байгаагүй үгс хэлдэг болсон. Зан байдал нь ч нэг л өөр, хөндий.

Би гэртээ ихэвчлэн дотуур хувцастай явдаг. Тэгэхээр таргалснаас болоод муухай харагдаад байгаа юм болов уу гэж бодогдох юм…

Яаж харилцаагаа буцааж сайжруулах вэ гэж их бодож байна. Өнөөдөр бүр зориг гаргаад дотроо бодож явсан бүхнээ хэлж, уйлсан. Тэгээд бүр “салъя” ч гэж хэлчихсэн… Гэхдээ тэр юу ч дуугараагүй.

Нэг зүйл бүр их сэтгэл өвтгөсөн. Тэр экс рүүгээ залгаж, чат бичсэн байсан. Би үүнийг хэлэхэд уурлаж, өөрийгөө өмөөрөөд, бараг тоохгүй өнгөрсөн. Гэртээ хүүхдээ харж байгаа эхнэрээ гомдоолоо гэж бодох ч шинж алга.

Эцэст нь бүх юм миний буруу юм шиг болж дуусч байна. Ер нь эрчүүд яагаад экс рүүгээ холбогддог юм бол? Миний хувьд энэ бол маш том доромжлол мэт санагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.