Сайн байцгаана уу. Би одоо 35-тай, саяхан эхнэртэй болсон залуу байна. Бид хоёр нийлээд 4 сар болж байна. Анхны шөнөө л хүүхэдтэй болсон. Би тэр мэдээг сонсоод маш их баярлаж, амьдралдаа илүү зорилготой, мөрөөдөлтэй болсон.
Гэтэл эхнэрийн маань утсанд олон залуучуудаас чат, дуудлага ирдэг. Заримыг нь харсан ч хараагүй юм шиг тэвчдэг байсан. Гэхдээ сүүлдээ тэвчээр алдагдаж байна. Хол уурхайд ажилладаг болохоор бүр ч хэцүү, тайван ажиллаж чадахгүй байна.
Бичээд устгаад л байж байна. Энэ чинь ер нь бүтэх амьдрал мөн үү? Нэг биш бүр 8-9 залуугаас, заримаас нь хайрын дуу, reel хүртэл ирсэн байдаг. Энэ хэвийн үзэгдэл үү?
Би гэдсэнд нь байгаа хүүхдийг бодоод дуугүй өнгөрөөх үү гэж боддог. Хэлээд ч авдаггүй. “Цэгцэл” гэж хэлсэн ч нэмэр болдоггүй.
Мөн өмнө нь нэг удаагийн харилцаатай байсан эмэгтэй эхнэрийн маань дугаарыг олж, худлаа зүйл ярьж, салгах гэж оролдож байгаа. Би тэр хүнтэй ямар ч холбоогүй, бүгдийг нь блок хийсэн. Одоо ч хэнд ч боломж өгөхгүй.
Гэхдээ ийм харилцаанд заримдаа “амьд үхдэл” шиг болчих юм. Заримдаа сайхан ч юм шиг… Яг яавал дээр вэ? Эерэг зөвлөгөө өгөөч.
1 Comment
Нилээд явдалтай л хүүхэн байна даа. Ингэхэд хүүхэд чинь чинийх мөн үү? Анхны шөнө хүүхэдтэй болно гэдэг зориудаар хийсэн үйл явдал юм биш үү? Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хэрэгтэй байх даа хөө.