Би 40 настай гэр бүлтэй эмэгтэй. Аав ээжээс гурвуулаа. Дээрээ нэг эгч, ахтай. Аав ээж маань өнгөрөөд олон жил болж байна. Ах тэр үед гадаадад байсан. Хоёулаа ахыгаа харж хандаж байгаарай, эхнэр хүүхэдтэй болгоорой гэж захьсан. Ялангуяа аав удам таслаж болохгүй гэсэн. Одоо ах монголд ирээд удаж байна. Манай хажуугийн орцонд амьдардаг. Бидэнд хөөрхөн туслаад баяр энэ тэрээр орж гараад сайхан л байдаг. Надаас 2 ах болохоор дотно л доо, манай нөхөр ч их ойр. Бид хоёр хүнтэй танилцуулая гэдэг ч татгалздаг.
Сая цэргийн баяраар нөхөр ах дээр орж пиво ууж ярилцсан. Тэгсэн ах маань сулралтай байж. Анх 22 насандаа хүнтэй унтахад нь бүтээгүй гэнэ. Дахиад хэд хэд үзсэн бүтээгүй. Тэгээд больсон юм байх. Өөрөө их бүрэг, жоохон хүүхэд шиг хүн. Шүд нь цоороод идээлсэн байхад эмнэлэг явахгүй ямар сайндаа манай том охин илрүүлээд дагуулж явах вэ. Бас их иддэг. Хоол гоё хийнэ. Янз бүрийн амтлагч, өчнөөн олон янзын тос мос холинод шарсан хуурсан юм байнга иднэ. Багын тийм байсан, одоо улам их иддэг болж. Хүүхдүүдийг жоохонд ахынд үлдээхээр дараа нь манай хоолыг голоод идэхгүй. Тэрнээсээ болоод багын махлаг одоо бүр нэмээд 175 см мөртлөө бараг 140 кг хүн бий. Амьдралаас авдаг гол таашаал нь идэх гэсэн. Ажлаас ирээд идээл юм уншаад хэвтчихнэ. Нэг дор 40 наадмын хуушуур идэж үзүүлсэн.
Багадаа их өвддөг их эмчилгээнд орж, янз янзын эм уудаг хүүхэд байсан. Миний санахын 5-6 эмнэлэгт хэвтсэн. Энэ бүхнээс нь сулрал болох уу? Манай дээр дахиад нэг ах байсан ч оюутан байхдаа аваарт орж нас барсын. Уг нь энэ хүнийг эрүүлжүүлээд, аавынхаа удмын залгуулбал гэж бодохын. Энэ янзаараа удахгүй зүрх судас, өөр өвчнөөр дуусах байх. Хэзээ ч өөрөө эмнэлэг явахааргүй хүн, бараг нөхөр бид хоёр л дагуулж явах байх даа…
5 Comments
Ер нь тэгээд хөдөлгөөн спорт элдэв саад бэрхшээлүүд давах гм юмнууд тестостерон нэмэгдүүлдэг одоо хүмүүс эрэгтэй хүүхдээ машинаар зөөж маягладаг болцгоосон ирээдүйд баахан ийм хүмүүс болцгооно доо яана даа
Гүйх л хэрэгтэй
мөн усанд сэлэх, нийтийн бүжгээр хичээллэхийг шаард… тураад… сэлэхдээ нүцгэн хүүхнүүд бодитоор хараад, бүжиглэхдээ эмийн бэлхүүсээр тэврээд байхаар аяндаа тестострон нэмэгдээд ирэхээр хүүхэн сонирхох нэмэгдэнэ… тэр үед нь хүнтэй суухгүй бол шууд эсээр нь хүүхэдтэй болохыг шаардах…
спортоор хичээлүүл. алхалт, гүйлт, дугуй спортод оруул. олон талын ашигтай. байгалд аялаж спортоор хичээллэхээр аяндаа тестострон нэмэгдээд булчин сууна. дагаад стрессгүй, хоббитой болно. мөн түүнийг дагаад чалх ч сайжирна.
эхлээд турах л хэрэгтэй тэгж сулрал гайгүй болно.