Миний хувьд бие, сэтгэлзүйн хувьд хохирч байгаа…

Би нэг газар зөөгч, хааяа очиж ЗБ залуутай уулздаг. Маш токсик харилцаатай байсан, нэгнээс нь салж чадахгүй байсан, бараг 1 жил болоод салсан. Бие биенээсээ салж чадахгүй байсан шалтгаан нь секс байсан байх гэж бодогддог.

Одоо хааяа шаардлагатай үед тэр газраа очиж ажилладаг, тэр хүнтэй ярилцаад ажлын л харилцаатай байя гэсэн боловч ажиллах гээд очих бүрд үнсэж, илж, таалж, маш их оролддог байсан.

Сүүлдээ залхаад нэг сексдчихвэл зүгээр байх гэж боддог болчихсон байна. Өөртэй нь харилцаанд орохгүй бол ууртай, муухай харьцана гэх мэт зүйлүүд гардаг. Гэхдээ үйлчилгээний байгууллагуудад ийм зүйл нэлээн байдаг юм шиг санагддаг.

Миний хувьд бие, сэтгэлзүйн хувьд хохирч байгаа, надад өөр хийж чадах зүйл байхгүй юм шиг санагдаад байна. Мэдэхгүй ээ, зүгээр л энэ асуудлын талаарх бодлоо хэн нэгэнтэй хуваалцахыг хүссэн юм…

1 Comment

  1. Chavas says:

    Unegui …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.