Эхнэрийнхээ нэр хүндийг бодоод чимээгүй өнгөрөх үү?

Эхнэр маань өөр хүнтэй чат бичиж харилцсан байна. Тэр хүн нь бүр 50 орчим насны, өөрөө ч бас гэр бүлтэй хүн гэнэ. Эхнэр унтаж хэвтээгүй, зүгээр л чат байсан гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ 3–4 удаа уулзаж, хүргүүлж ирсэн байдаг. Бас бэлгийн чиглэлийн зүйл эр бэлэг эрхтэнтэй холбоотой гель гэх мэт хүртэл үзүүлсэн байсан.

ХЭМЖЭЭНДЭЭ САНАА ЗОВДОГ УУ ЭРЧҮҮДЭЭ?

Тэгээд эрэгтэй эрхтэн хөвчрүүлэх гель нтр үзүүлсэн байх юм. Нөгөөдхийг нь эхнэр chatgpt-гээс чухам асууж. Итгэх гээд үнэхээр хичээж байна. Гэхдээ дотроо нэг л юм тээглээд, намайг дахиж хуурч байгаа юм биш биз? гэсэн айдас байнга төрөөд байна.

Миний ажил улирлын шинжтэй өвөл гэртээ байдаг, зун хөдөө явдаг. Тэр үед элдэв янзын бодол их орж ирдэг. Заримдаа бүр маш хэцүү бодол ч төрөх үе байна. Гэхдээ 2 охиндоо бүтэн, тайван гэр бүл үзүүлэхийг хүсэж байна. Би өөрийн бодлуудаа дэвтэр дээр байнга бичиж байгаа. Гэсэн ч толгойноос гарахгүй юм.

Бид хоёр ярилцаж, энэ асуудлыг дахиж сөхөхгүй, цаашдаа бие биедээ илүү анхаарал тавьж шинээр эхэлье гэж тохирсон. Гэхдээ би өөрийн мэдэлгүй энэ сэдвийг дахин дахин хөндөөд байна. Өөрийгөө эхнэртээ халамжтай гэж боддог байсан. Гэхдээ надад ямар нэг зүйл дутуу байсан болохоор л ийм зүйл болсон юм болов уу? гэж бодогдох үе байна.

Эхнэр маань ажлын шаардлагаас болж анх холбогдсон гэж хэлдэг. Би тэгэхээр нь дарга руу нь хэлээд бүх асуудлыг цэгцлээд болиулья гэхээр үгүй, би нэр нүүрээ бодно гээд байх юм. Одоо би яахаа мэдэхгүй байна. Эхнэрийнхээ нэр хүндийг бодоод чимээгүй өнгөрөх үү? Эсвэл энэ асуудлыг илүү хатуу шийдэх үү?

Дарга нь байнга тэр хүнтэй холбогдуулж ажлаа амжуулдаг байсан болохоор тэр хүнийг нь өмөөрнө гээд байх юм. Тэгээд гэр бүлтэй байж ийм харилцааг зөвшөөрсөн чиний буруу гээд эхнэрлүү уурлана, би тэгж чадахгүй гээд байна. Яах вэ? Би үнэхээр яах ёстой вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.