Хятадад нэг хууль батлагдаж ээ. Эхнэр нь мөнгө нийлүүлж байр байшин үл хөдлөх аваагүй бол салах үедээ хөрөнгө хуваах асуудалгүй болж. Өнгөц харвал зөв шийдвэр шиг. Үүнээс үүдэж салалт багасах юм гэнэ. Магадгүй үнэн байх шүү тэ. Сэтгэл хөдлөл буруу шийдвэрээс үүдсэн салалт байхгүй болох магадлалтай.
Гэхдээ гэртээ хүүхдээ харж суусан хоол унд хувцас хунар угааж суусан. Өөрөө ажилтай ч хүүхдээ харах ёстой гэр орноо авч явах ёстой болсон бүсгүйчүүд хохирох шийдвэр шиг санагдах юм. Ер нь тэгээд дэлхий даяар эмэгтэйчүүд адилхан л байдгаас хойш. Хүүхэд цэцэрлэг сургуульд орсон ч ээж гэрээ цэвэрлэх ч ёстой, ээж хүүхдээ харах ёстой хоолоо хийх ёстой. Ээж ажилд орсон ч давхар2 нөгөө хэдэн ажлуудыг хийх л ёстой. Гэхдээ хүн биз дээ? Ядраад хийхгүй байвал нөхөр хүүхэд нь нийлээд гэрээ буулгаад л тавина. Ээж хувцас угаахгүй бол эрчүүд хүүхдүүд үнэр орсон хувцсаа өмсөөд л явахаас ичихгүй хүмүүс.
Гүй ээ тэгээд ийм байдлаар ийм нэг хүчирхийлэлтэй ч юм шиг байдлаар хүнтэй суух эмэгтэй Хятадад хэд байх юм бол? Хөдөөний хэд нь магадгүй л юм. Учир тэд угаасаа гадаад ертөнцөд юу болж байгааг сонирхдоггүй гэр орон эр нөхөр байхад л хангалттай. Энэ бас бүх эмэгтэйн хүсдэг амьдрал биш! Улам л хүн амаа цөөлөх бодлого хэрэгжүүлж байгаа юм шиг л санагдаж байна даа. Эрчүүд болохоор юун сүртэй юм миний ээж тэгж л хийдэг байсан нтр гэх байх. Эхнэр болон ээж 2 чинь ондоо хүмүүс шүү. Үүрэг нь ч ондоо байхад ээжтэйгээ эхнэрээ зүйрлээд байх нь амьдрал сүйрэх эхлэл. Эрчүүдийг ажлаасаа ирээд хоолоо хий хувцсаа угаа хүүхдээ хар гэвэл эрчүүд 1 жил ч тэсэхгүй салах шийдвэр л гаргах байх…