Би нөхөр болон хадам ээжтэйгээ хамт амьдардаг, одоогийн амьдралдаа бараг л сэтгэл хангалуун байдаг л даа. Гэхдээ яг ганцхан асуудлаас болоод маш их стрессдэж хямрах юм. Хааяа тэр стрессээсээ болж нөхөртэйгөө ам мурийчихна. Ер нь жижиг асуудал л даа. Би зүгээр эгондоо дийлдээд л уурлаад байдаг байх. Ээж маань өөрөө их цэвэрч, зүгээр суух сонирхолгүй хамаг юм аа л хийж явдаг хүн юм л даа. Би ихэнх үед ажилтай байдаг болохоор бүхий л гэрийн ажил хоол унд ээж өөрөө хийчихдэг. Намайг юм хийх гэхээр хийлгэдэггүй. Би өөрөө бусдын хийсэн юманд сэтгэл ханадаггүй болохоор, за яг над шиг л хүн юм байлгүй дээ гээд аясаар нь л байдаг, тэгээд ямар нэг зөрчил хэрүүл маргаан гаргахгүй гээд битгий гэхээр нь больчихдог.
Би өөрөө хүнээр юм заалгах үнэхээр дургүй, босох суух, идэх, юм хийх, хийхгүй байх гээд л. Харин ээж хүнд заах үнэн хоббитой бараг шээх баахыг ч заана. Тэгээд л за намайг хэлвэл сайн ойлгохгүй байж магад гээд нөхрөөр хааяа хэлүүлдэг юм. Нөхөртэй бол ээж их муухай харьцана. Үгийг нь нохойн чинээ сонсохгүй. Надад бол их мундаг сайн хадам ээжээ. Яахав надад бол хүүгээ хүндэлж байвал илүү санагдана, хүүгийнхээ биш миний талд орж байгаа юм шиг байдал нь толгойнд жүжиг2 гэж бодогдоод байдын, хүүдээ аймаар хайртай, үг ч хэлүүлэх сонирхолгүй ч өөрөө хүндэлдэггүй. Энэ юугаа мэддийн гэж аймаар хэлдэг байсан, би бол нөхрийгөө дөвийлгөсөөр байгаад 5 жилийн хугацаанд ээжийн эрхт ёсноос нөхрийнх рүү шилжүүлсэн. Нөхөр ч өөрөө хэлдийн, чамайг ирэх хүртэл би нээрээ гэрт мөнгө олж ирэхээс өөр үүрэггүй байлаашд, үг аймаар үл тоодог байсан. Одоо бол гоё байна ээж зөрөхөөр чи надтай санал нийлэхээр ээж буугаад өгчихдөг гэдэг юм. Буруу2 юман дээр их зөрүүдлэнэ. Манай хүн их бодолтой дөлгөөн хүн байдаг юм, ээж бол над шиг л ааштай, бодлоггүй за энэ ч яахав.
Намайг ер нь залхуу гээд байгаа юм шиг үг үйлдэл их хийнэ ээ. Би өөрөө л тэгж бодоод байна уу гэхээр ойр хавийн хүмүүст ч тэгж мэдрүүлээд байгаа юм. Би хийе гэвэл хйичихнэ. Хааяа юм хум цэвэрлэхээр уурлаад байгаа нь мэдэгдээд байдаг болохоор заза гээд хаячихдаг юм. Жишээ нь шал угаахаар ээж нь угаасан шдээ тоостой байна уу гээд их хачин өнгөөр асууна, бантсандаа би юм асгачихлаа л гэнэ, хувцасаа эмхэлэхээр би өчигдөрхөн янзалчихсан шдээ гэнэ, аяга угаахаар би хийчихнэ шдээ яах гэж ингэдийн хая2 гээд ер нь хөдлөхөд аймаар хэцүү. Би өөрөө гэрт хэн ч байхгүй үед хэнээр ч заалгахгүй юм хийх дуртай болохоор яг ийм асуудалд стрессдэхгүйн тулд шууд хаячиж байгаа юм. Тэгээд л үнэртэй усаа ч юм уу, тосоо ч юм уу авах гээл шүүгээ онгойлгохоор юу хайж байгаан, яахжаагаан гээл дуугарахгүй бол дуугартал асууна. Юу авах гэж байгаагаа хэлвэл тэнд байгаа ээж нь цэвэрлээд байдым болохоороо мэднэ, би хийдийм болохоор би мэднэ гээд л онцлоод л, тэр нь бүр өдөр тутмын жижиг юман дээр байнга. Хөдлөнгүүт л яах гэж байгаан, юу хийх гэж байгаан, гарах гэнгүүт нойл орох гэж байгаа юм уу гэж ирээд л…
Хөгшин хүмүүст хүний эрхийн мэдрэмж үнэхээр байдаггүй юм бол уу? Хааяа стрессдэнэ, хааяа өрөвдөнө. Өвдсөн үед бол миний гэрийхнээс ч илүү халамжтай л даа. Бид 2-н яриан дундуур, амьдрал дундуур их орж хутгалдаад байдгийг эс тооцвол сайхан хүн л дээ. Миний стрессдээд байгаа асуудал үнэхээр жижиг асуудал уу, би л болохгүй байна уу? Би эсвэл заза гэхгүйгээр шууд л хэлээд байх ёстой юу? Бас тэгэхээр над шиг стрессдээд байж суух газаргүй болчих вий дээ гэж бодоод айх юм. Миний өөдөөс бол аашилж а дуугарахгүй л дээ. Дараа нь тойруугаар их юм ярина. Харин нөхөр учирлаад хэлэх гэхээр төрүүлсэн ээжийнхээ өөдөөс юм хэллээ, болохгүй бол явчихаж чадна шүү, хөгшчүүлийн асрамжийн газар явчихна шүү гэж хэлнэ, тэгээд л үе2 намайг байхад би залуу байх даа бол хадамдаа юм хэлдэггүй байсан нтр гээд сонин2 юм яриад эхэлнэ. Бодвол нөхрөөрөө юм хэлүүллээ л гэж байгаа байх. Мэдээж стресс бага үед юман чинээ тоохгүй. Үнэхээр стресстэй үед бол энэ бүр сэтгэлийн там болчихоод байх юм. Би сэтгэлзүйч дээр очсон дээр үү, байнга бас нөхөртөө хэлээд баймааргүй байх юм. Өөрөө шууд ээжтэй ярилцаад үздэг юм билүү. Бэр чинь иймэрхүү асуудал дээр юм хэлвэл яаж хүлээж авах вэ, дараа нь байнга сөхөөд байх юм бол уу?
3 Comments
Нохойн жонхуу амьдрал чинь хэнд хамаатайн
Өөрийгөө хэрэгтэй хүн гэж мэдрэх гээд байдаг юм байлгүйдээ. Та хоёр чадахаараа тус болж чадна гэдгээ л харуулах гээд байдаг болохоос өөр муу санаагүй юм болвуудаа. Тэр занг нь хүлээн зөвшөөрөөд хүндээр хүлээж авахгүй байвал чи ч бас тайвширчих байхаа.
ene chin amidral bish sex yridag sait shuu gehdee hadam chin sain hun bnaa zailuul hun bur l hugshrunuu hunii nas boginoshde
hani ijilgui nastai huniig hairlaara amjilt