
БОДИТ МЭТ ХАРАГДАХ, БОДИТ МЭТ ХЭМЖЭЭТЭЙ, БОДИТ МЭТ ТААШААЛЫГ МЭДРҮҮЛНЭ…
ЗУРГАН ДЭЭР ДАРЖ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ҮЗЭЭРЭЙ…
Нэгэн удаа яалт ч аргагүй болоод хүүхдээ авахаар очлоо. Коридорт хүлээж бай гэхээр нь хүлээлээ. Манай охины ангиас хачин гоё хөгжим эгшиглэж дуу хөгжим орж байгаа бололтой. Сүүлдээ бүр сонсоод суугаад баймаар санагдаад хүлээгээд л байлаа. Багш нь зааж байсан юм аа дууссан бололтой шаал өөр аялгуу эгшигнүүд тоглож эхлэх нь тэр. Үнэхээр гайхалтай аялгуунууд. Би ч нэг их дуу хөгжим сонсоод явах зав зай муутайг ч хэлэх үү сүүлийн хэдэн жил ингэж анхааралтай сууж тийм сайхан аялгуунууд сонсож байгаагүйгээ саналаа. Хонх ч дуугарлаа.
Багш нь ч ёстой мундаг хүн байна даа л гэж дотороо эрэгтэй хүнээр төсөөлөн биширч суув. Гэтэл өөрийнхөө биенд томдсон хүнд гэгч даралтат хөгжим барьсан үнэхээр сайхан хүүхэн гараад ирлээ. Тунгалаг хар нүдтэй , тэгш сайхан биетэй, үнэхээр сайхан эмэгтэй. Надаас нэг 2 дүү болов уу гэмээр. Би ч эхнэрээ хараад тэгж догдолж байгаагүйгээр зүрх минь лугшин цохилж тэр гэх тэмдэггүй хачин мэдрэмж төрж шууд л харц унаган дурласан гэхэд болно. Уучлаарай би танд туслах уу гэхэд нөгөө багш –Өө ашгүй дээ ямар сайн хүн бэ баярлалаа ачаатай тэмээ шиг л явдаг шд бид чинь гэсээр урд гаран шатаар доош уруудахад араас нь бие галбирыг нь шагшин харж явсанаа нуугаад яахав.
Явсаар доор жижүүр дээр ирээд хөгжмийг нь нэг хүү аваад явчихлаа. Би ч ямар тэгээд зогсоод байлтай биш талархлын үг сонсоод хажууханд байх сандал дээр түр суулаа. Охины анги тарах арай болоогүй. Мөнөөх эмэгтэйгээс харц салгаж чадахгүй харсаар. Жижүүр авгайтайгаа өнөөх багш хууч хөөрнө. Яанаа Доогий эгчээ цалин аваад юу ч болохгүй юм аргаа бараад хүнээс мөнгө зээлцэн нөхөртөө одоо алуулсаан гэв, жижүүр авгай -Сайн муу ч нөхөр чинь нөхөртөө хэлэхгүй юу юуг нь нуудгийн гэхэд: –Та ч юу ойлгохов дээ за тэр яах вэ өнөө орой хоолны махгүй болоод байдаг яадгийн билээ гээд харуусангүй гарч одов. Би ч илүү үглэн эгчээ танай энэ багш их сайн багш байх аа хөгжим их сайхан тоглох юмаа гэхэд: –Тийм шүү манай энэ багш их мундаг мэргэжил боловсрол зан ааш сайтай, сайн багш гэж шагшив.
Тэр өдрөөс хойш би охиныхоо дуу хөгжмийн хичээл ордог өдөр бүр далим гаргаж охиноо авахын далимд нөгөөх эмэгтэйг харж нүд сэтгэлээ баясгадаг болов. Манай эхнэр бол ганган хээнцэр үнэтэй цайтай юманд умбаж шумбадаг дээгүүр зиндааны хүүхэн. Гэхдээ энэ багш эмэгтэй шиг тийм сайхан хүүхэн биш л дээ. Аашилж аяглах нь хүртэл цамаан давруун, нэг тийм ихэмсэг яравгар авгай нарын дүртэй л хүүхэн. Би үнсгэлжинтэй таарсан юм шиг л сэтгэл шаналж ийм сайхан амьтан хүнээс хоногийн хоолны мах ч гуйж явах ч гэж дээ. Энэний нөхөр гэж ямар азтай болоод азгүй новш байдаг болоо гэж туж бодогдоно. Би дурласан эмэгтэйтэйгээ танилцаж тусламаар байна. Утсыг нь аваад залгах юм уу мессэж бичихээр нөхөр нь мэдчүүл хүнд гай болчдын болов уу гэж бодогдоод, тоохгүй байя гэхээр сэтгэл зүрх минь шаналаад байх юм яах вэ?
2 Comments
Манайх 1 байр хүнд түрээслүүлдэг юм. Өнгөрсөн намар залуу хос орсон. Нөхөр нь орлого муутай бололтой эхнэр нь хамаг юмаа зохицуулах юм. Хэрэглээ нтр нь 2 3 сар дамнаад төлөгдөхгүй. Эхнэр нь ёстой л зураг шиг хөөрхөн царайтай, баримал шиг гоолиг биетэй. Манайх ойрхон байдаг. Заримдаа ахаа ирж ийм тийм янзлаад өгөөч гэдэг. Очихоор нөхөр нь хоногоор ирээгүй нтр гсн юм ярина. Үе ойролцоо залуу байсан бол эргүүлж байгаад ойртох юмсан гэж бодохоос цаашгүй л байна даа.
Yariag chin sanaandgui sonsson yumaa geed l camergui gazar belen say tugrug ugchihgui yudaa. Yavaandaa mungu chamaas asuudag bolno. Tegej bgaad l daraa n shaahgui yu. Unegui mungu, unegui sex baidaggui gedgiig naad huuhen chin medeh l bailgui.