Өмнөд Солонгос секс хүүхэлдэйн импортын хоригоо цуцалжээ

Өмнөд Солонгосын гаалийн ерөнхий газар секс хүүхэлдэйн импортын хоригоо цуцалж, тус улсын хилээр нэвтрүүлж эхэлснээ Даваа гарагт зарлажээ.

Эр хүн та хамтрагчаа дур тавиулж чадаж байна уу? Эсвэл хар амиа бодсоор л уу…

Өмнө нь зөвхөн биеийн тодорхой хэсгийг дүрсэлсэн секс тоглоомууд импортлохыг зөвшөөрдөг байснаа одоо бүтэн хүүхэлдэйг зөвшөөрдөг болж байна.

Гэхдээ хүүхэлдэйн биеийн овор хэмжээ, жин, нүүр царайн төрх насанд хүрээгүй охидыг дүрсэлсэн бол хориг хэвээр үйлчлэх гэнэ.

Бас тодорхой олны танил хүнийг дүрсэлсэн секс хүүхэлдэй импортлохыг хориглосон хэвээр байх ажээ.

Хэрвээ хүүхэлдэй халах, дуугарах зэрэг электроник функцүүдтэй бол нэмэлт журмаар импортыг нь зохицуулахаар болсон байна.

2019 онд Өмнөд Солонгосын дээд шүүх бүтэн секс хүүхэлдэйг садар самууныг сурталчилсан материал биш, харин хувь хүний хэрэгцээнд зориулагдсан бүтээгдэхүүн гэж дүгнэсний дараа импортыг нь зөвшөөрч байжээ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бэлтгэл ажлыг хангасны дараа ийнхүү импортыг нь эхлүүлж байгаа юм байна.

Эх сурвалж: Yonhap News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.