Сайн байцгаана уу? нөхөр маань 30 настай ростерын ажилтай, харин би хэдэн насаар дүү юм аа. Сүүлийн үед бэлгийн харилцаагаа нэлээд асуудалтай гэж бодож байна. Миний хувьд хүсэл ихтэй, аль болох өдөр болгон эсвэл өнжөөд ч болов хиймээр байдаг. Гэтэл дандаа би л өдөж хоргоож, бөөн юм болж байж л нэг юм хийдэг болчихоод байна.
Заримдаа явц дунд нөгөөх нь буучихдаг, эсвэл нийт хугацаа нь 6, 7 минут л болоод дуусчихдаг байх, дахин нахина гэж огт байдаггүй. Хамгийн сонин нь би өөрөө тийм ч гоё, сэтгэл ханамжтай мэдрэмж авдаггүй мөртлөө л хиймээр санагдаад байх юм. Ингэхэд бид яаж бэлгийн харилцаагаа хэвийн, сайхан болгох вэ? Эсвэл бүр надад өөрт маань ямар нэг учир байгаа юм болов уу? Ийм нөхцөл байдалтай тулгарч байсан хүмүүс байвал зөвлөгөө, бодлоо хуваалцаач.