Монгол Улсад эрэгтэйчүүдийн амиа хорлолтын тоо эмэгтэйчүүдийнхээс 5.7 дахин өндөр байна. Тодруулбал, эрчүүдийн амиа хорлолтын түвшин сүүлийн жилүүдэд тогтмол өссөөр Азид хоёрдугаарт эрэмбэлэгдэж эхэлжээ.
2019 оны байдлаар, эрэгтэйчүүдийн амиа хорлолтын түвшин 100,000 хүн тутамд 30.7 байсан бол эмэгтэйчүүдийнх 5.4 байжээ. Өндөр түвшинтэй орнуудын жагсаалтад ОХУ (38.18), Монгол (31.11), Казахстан (30.88) тэргүүлж байна.
Сүүлийн жилүүдэд нийт амиа хорлолтын түвшин буурч байгаа ч эрэгтэйчүүдийн дундах түвшин өндөр хэвээр байгаа юм. Эрэгтэйчүүдийн амиа хорлолтын түвшин өндөр байгаа нь сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудал, нийгмийн дарамт, архидалт, ажилгүйдэл зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой гэж судлаачид үздэг.
Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд сэтгэлзүйн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, эрэгтэйчүүдэд чиглэсэн дэмжлэгийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байгааг онцолжээ.
Д.УЛСАА
Eguur.MN
Intense serious woman ready to fight for love. Focused good-looking european female model in stylish red loose sweater, standing in boxing pose with raised clenched fists, frowning, ready to defense.