Оогт эр хүнгүй амьдарч болдог болов уу?

Би 30 дөхөж буй эмэгтэй, миний амьдралд нэг ч эрэгтэй хүн байсангүй ээ, тааралдсан юмнууд нь хулчгар, ашигч, амиа хичээсэн юмнууд л байсан бас одоогийн нийгэм хүмүүсийг үнэхээр харгис хүйтэн ашигч болгож л дээ, тийм юмнуудаас зугтаж ирлээ. Ямар ганцаардсандаа гартаа таарсантайгаа суултай биш, ер нь ч тэгээд ч огт эр хүнгүй амьдарч болдог болов уу?

Би сүүлийн үед бараг тэгж шийдээд байгаа, ядаж байхад би өөрөө шударга зантай хүн болохоор нялуун худлаа байж чаддаггүй зантай, эрчүүдэд худлаа нялуун янханлаг бүсгүйчүүд таалагддаг нь нууц биш, аа бас олон жил эр хүнгүй явчихсан болохоор эр хүнийг хүсдэггүй бараг сонирхдоггүй болчихсон. Зүгээр л хүн чигээр нь хүлээж аваад сурчихсан, бас чимээгүй байдаг болчихсон, оогт хүнтэй гэрлэхгүй амьдрал ямар байдаг бол? Мэдээж хүн хүний зам өөр ч нийтлэг тал нь юу вэ?

Олон л салалт араар тавилтуудыг сонслоо аймаар санагдсан, тэгээд гэрлэх юм бол эмэгтэй хүн өөртөө цаг зав гаргахгүй бусдын төлөө амьдарсаар байгаад дуусдаг санагдсан нь харамсалтай. Нөхөртөө таалагдах гээд л тэгэхгүй бол нөгөөх нь хаячих гээд л эсвэл өөр хүүхэнд дурлаад л, харин эсрэгээрээ сайхан байдаг юм болов уу? Ганцаардахгүй, гүй ээ тэгээд яг сайхан байж байтал хаягдаад гутраад хэцүү ч юм уу?

2 Comments

  1. Зочин says:

    Олон жил ганцаараа явахаар яг ингэж бодогддог болчихдог юм шиг байнаа. Би одоо 40тэй ганц бие, бас л эр хүнтэй амьдарч үзээгүй. Бүр хөгширсөн хойноо л харамсах болов уу, яах бол гэж хааяа бодогддог. Тэрнээс одоогоороо бол сайхан байноо, ар гэрийн асуудал, нөхөр, хүүхэд асарч тойглоно гэхгүй, хадам тал гэж бас бөөн стресс байдаг бололтойн бнлээ, тийм ч юм байхгүй бүх юман дээр өөрийн дураараа кк. Аа бас ганц бие эмэгтэй хүмүүсийг нөгөө асуудлаа яаж зохицуулдаг бол, янз бүрийн эрчүүдтэй уулзаад элдэв өвчинтэй байдаг гэж зарим хүмүүс боддог юм шиг санагдсан. Бүх хүн адилгүй, би л гэхэд эрэгтэй хүнгүйгээр ямар ч асуудалгүй амьдраад болоод л байна. Чиний хувьд харьцангуй залуухан байна, энэ чигээрээ байвал над шиг л болох байхдаа. Эртхэн л замаа сонгох хэрэгтэйдээ.

  2. зочин says:

    сайн байна уу

    ганц бие байхад ганц бие хүний давуу талуудыг эрхшээх байхалда, сул талуудыг нь ч бас үзэх л байх. хүнтэй суухгүй бол ээж болохгүй байх хүүхэд өсгөхгүй хүүхдээ сургуульд оруулахгүй байх энэ талын амьдрадыг өөрийн бие дээрээ үзэхгүй байх, мөн зөвхөн өөрөө олно өөртөө л зарцуулна гэх байх. нас өндөр(70 нилээн гархад) болоход ах дүү нар байгаа бол тэд нарынхаа хүүхэдүүд дээр очих байх, байхгүй бол асрамжийн газар л очих байхдаа, өөрийн гэсэн үр хүүхэд байхгүй бол эргэж тойрох хүнгүй төвөгтэй байх да, аавын олон хүүхдүүд дунд алт нь бий, гууль нь бий гэгчээр зөв хүнтэй учирвал хосын амьдрал нь зүгээр юмуу хүрээлэлээ солиод үзэхиймуу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.