НӨХӨРТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮД Л ГОЁ ХАРАГДДАГ БОЛЧИХЛОО…

Сайн байцгаана уу? Надад сүүлийн үед анзаарагдаад байгаа, бас өөрөө ч учрыг нь олж дийлэхгүй байгаа нэг зүйлийн талаар та нараас асууж, санал бодлыг тань сонсмоор байна.

Би нөхөртэй хүнтэй явалдаад 2-3 жил болчихсон юм аа. Тэгсэн одоо яагаад ч юм зөвхөн нөхөртэй эмэгтэйчүүд л надад гоё харагдаж, татагддаг болчихлоо. Хэчнээн гоё сайхан, хөөрхөн эмэгтэй байсан ч “ганц бие” л гэх юм бол миний сонирхол шууд буурч, огт сонин биш санагдчихаад болдоггүй ээ.

Миний энэ бодол, хандлагыг өөрчилж, эргээд хэвийн болгох ямар нэгэн арга зам байдаг болов уу? Бодол санал, зөвлөгөөгөө хуваалцаач.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.