Яаж хувийн зохион байгуулалттай болох вэ?

Өнөөдөр би 30 хүрлээ. Өөрийгөө бодлоо. Манай гэрээр дүүрэн бохир хувцас, тоос шороо, хог новш, угаагаагүй аяга таваг шалаар нэг хөглөрнө. Талхны үртэс, унаад хатсан цуйвангийн гурил, будаа. Хаа сайгүй замбараагүй. Ширээн дээрээс хэрэгтэй юм аа олохгүй. Ер нь барьсан тавьснаа мэдэхгүй. Утас, түрийвчээ зөндөө хаясан.

Гал тогооны крантанд угаагаагүй сав суулган дээр юм ургачихсан. Үс зүсээ самнаж бараг үзээгүй. Хамрын үзүүр дээр хатсан нус явна. Хэд хэдэн удаа хүнтэй ярихдаа настайгаа ярьсан байна лээ. Нэг хувцастайгаа 7-10 хоног явна, яагаад гэвэл бусад хувцас нь бохир. Цэвэр гээд өмсөж байгаа хувцасны энгэр нь хүртэл хоолны толботой. Ажилдаа явахдаа тэрийгээ үрээд бас оймсоо үрээд явна.

Энэ бол би, миний гэр. Гэрийнхнээсээ би ганцаар ийм. Бусад нь зохион байгуулалт мундаг. Ний нуугүй хэлэхэд аав, ээж ах гурвын буянаар амьдарч байна. Аав ээж байр, машин авч өгсөн, ахын хувийн компанид ажилладаг. Намайг тусдаа гарахаас өмнө манайх хөглөрсөн талдаа ээж үглэсэн айл байв. Одоо бол цэмцийсэн. Ийм хүн ямар юмаараа найз охин, эхнэртэй болох. Охид байтугай найзуудаасаа ичээд гэртээ оруулдаггүй.

Уг нь намай мэдэх хүн бүр толгой сайтай, зб-аа сайжруулбал амжилт олно гэдэг. Даанч чадахгүй байна. Яаж сайжруулах уу? Эсвэл би сэтгэцийн өвчтэй бол уу? Өвөө иймэрхүү хүн байсан гэсэн ч ажилдаа бол намайг дагуулахгүй нямбай байсан гэсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.