Би одоо 37 настай 3 хүүгийн ээж. Олон хүүхэдтэй болохыг хүсдэг боловч хүссэн зүйл улам л холдох шиг. 2 ч удаа жирэмсэн болсон боловч өсөлтгүй гээд цэвэрлүүллээ. 2 удаагийн жирэмслэлт дээр 10 кг жин нэмжээ.
Одоо үнэхээр залхаж байна. Хөөрхөн охин өргөж авбал яадаг бол оо? Нөхөр бол шууд татгалзсан. Гэр бүлийн 2 хамтдаа шийдвэл болох зүйл байхгүй юм шиг. Бас нэг хүүхдэд буян болж байгаа л гэж бодох юм. Би эсвэл тэнэг зүйл яриад байна уу? Учираа олохгүй юм…
3 Comments
Балай авгай нарт гэсэн малд Хүсч хүүхэдтэй болох зүгээр ямарч төлөвлөлтгүй хүүхэд цувуулах 2 чинь 2 өөр ойлголт мал минь
37той 3 хүүхэдтэй ханалттай юм биш үү. Хүүхэд төрүүлж өсгөх чинь тоглоом биш шүү дээ. Зарим хүүхнүүд биeэ ч бодохгүй яасан ч их төрдөг юм. Хүүхэд цувуулсан авгай нар лав новширч ноолроод муухай л харагддаг. Гол нь том хүүхдүүдээр нь дүү нарыг нь маллуулаад хүүхдийг маш их зовоож, эрхийг нь зөрчиж өсгөдөг монголчууд. Заваан юмнууд үүрэг хариуцлагаа өөрсдөө үүрч чадахгүй бол хүүхэд тамлах хэрэггүй.
Хүүхэд гаргахдаа тооцоотой хандаал…, ер нь амьдралд тооцоотой хандах тусам амьдрал чамд улам л их тооцоотой хандах болно доо.