Хаях уу, орхих уу, адилхан өөрийг нь араар тавих уу?

Би нөхөртэйгөө амьдраад 10 гаруй жил болж байна энэ хугацаанд жаргалтай өдөр гэж тоолоод олохооргүй цөөн, зовлонтой дарамттай тамын тогоо шиг амьдрал дунд 3 хүүхдээ өсгөхийн тулд өнчрүүлэхгүйн тулд амьдарчээ. Хүүхдүүдээ аваад явья ч гэсэн очих газаргүй би хүний эрхэнд нэг л мэдэхэд орж дасан зохицожээ. Загнуулж, зодуулах эрүүл согтуугүй агсан тавих гээд бүх л хатууг тэвчиж амьдарлаа.

Гэвч саяхан нэг өдөр нөхрийгөө араар минь тавьдаг өөр хүнтэй чаталдаг, гэр оронд нь байнга очдог болохыг мэдэж авлаа. Хамт байж байхад нь бүр барьж авлаа. Энэ үед үнэхээр тэвчсэнгүй анх удаагаа гэрээсээ явж үзлээ. Гэтэл нөхөр хүүхдүүдээ бодоод гэртээ ир ажлаа хий гэдэг л зүйл надад хэлсийм. Би ч гэртээ ирлээ 3 хүүхэд хоол ундгүй гэр орон гэж даланзадгай. Нөхөр ч урьдын адил хүйтэн хөндий харьцаатай юм ч ярихгүй шахуу, намайг хүн ч гэж тоохгүй нөгөө уулздаг хүүхнийх нь тухай хэлэхээр уурлаал намайг загнаал байж байна даа.

Тэгээд ахиж ийм зүйл болохгүй гэж надад хэлсэн боловч ахиад 8 хоногийн дараа нөгөө хүүхэнтэйгээ уулзаад эхэлсэн. Үнэхээр яахаа мэдэхгүй хэцүү юм. Нөхөртэйгөө эвтэй амар тайван амьдарчих юмсан гэсэн дээ би бүгдийг ганцаараа хийж бүтээж бүгдийг тэвчижээ. Одоо үнэхээр сэтгэл зүрх гэж байдаг болоол зүсүүлсэн мэт өвдөж байна хэзээ ч арилахгүй юм шиг. Ингэж араар тавьж яваа нөхрийгөө хаях уу, орхих уу, адилхан өөрийг нь араар тавих уу, яг яавал дээр вэ? Би одоо яах вэ надад туслаач!

2 Comments

  1. араар нь тавь says:

    Нөхрөөсөө салаад 3 хүүхдээ өнчрүүлээд хэрэггүй байхаа. Одоо адилхан араар тавих л ганцхан зам л байна. Өөр сонголт алга. Гэхдээ нөхөртөө мэдэгдэхгүй хэрэггүй. Мэдэгдвэл бөөн хэрүүл болох байх шүү. Тэгэхээр цэвэрхэн сэмээрхэн араар тавиад л явахаас өөр яахав дээ.

  2. Bataa says:

    sainuu telegram deer @bataabi geed baigaa chat bicheerei yriltsay

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.