Юу дутлаа гэж вэ?

Dи одоо 29 настай олон хөөрхөн үрсийн ээж. Би багадаа аав ээжгүй өссөөн ээж минь 6 настай байхад өөр хүн дагаж намайг аав, эмээд минь үлдээгээд явсан. Намайг 5-р ангид ороход аав минь мөн л өөр хүнтэй сууж намайг тоохоо байсан. Тэгсэн ч би шантарч гутарж үзээгүй аав ээжгүй хэрнээ аав ээжийн эрх охин шиг ангийхандаа харагдахыг хүсэж эмээгийнхээ хайр халамжаар дутаагүй том болсон.

1-р курст байх даа дээд курсынхээ ахтай танилцаж хамт байр түрээсэлж хоолтой хоолгүй хонож хөөрхөн хүүтэй болсон. Амьдралыг тэгээс нь ихэлж Баянхонгор аймагт хашаа байшинтай болж нөхрөө дагаад нутагт ирж хурим найраа хийж одоо л амьдрал сайхан болж байна гэж бодтол зүрх минь хутгаар шийчүүлэх шиг л болсон.

Нөхрийн минь өөр хүүхэн лүү ядарч байна уу, амаралтанд явах уу гэж өөр хүүхэн лүү бичсэн чат бас дахиад өөр охин луу мм дада гэж эрхлүүлж бичсэн чат намайг өнөөдөр хэн ч биш юм шиг мэдрэмжийг надад өглөө. 10 жилийн турш энэ амьдралыг босгох гээд хамтдаа зүтгэж 3 сайхан үрийн ээж аав болчоод юу дутлаа гэж ийм юм хийж байгаа юм болоо? Би гэдэг хүн үйлдвэрийн туслахаас авахуулаад үйлдвэрийн дарга болтлоо нойр хоолгүй зүтгэж олсон бүх мөнгөө өөртөө нэг ч хадгалахгүй амьдралдаа зориулсан, үнэндээ одоо яах ёстой вэ гэдгээ үнэндээ ойлгохгүй байна надад зөвлөөч…

4 Comments

  1. й says:

    Ер нь нэг нэгнийхээ хувийн орон зайд халдах хэрэггүй лдээ.
    Мэдлээ гээд яахын, тэгснээс мэдэхгүй бж бсан нь дээр

  2. buuk says:

    chinii aldaa ene bna ( Би гэдэг хүн үйлдвэрийн туслахаас авахуулаад үйлдвэрийн дарга болтлоо нойр хоолгүй зүтгэж олсон бүх мөнгөө өөртөө нэг ч хадгалахгүй амьдралдаа зориулсан) chi uurtuu zoriulaagui uruuld zoriulsan bna chi uuruu uuriiguu hairlahgui bhd uur hen chmg hairlah ym be sain bdd uzdee chi uuriiguu hairlahgui bhd nuhur chin yj chmg hairlahiin balance gj ym bnaa ali aliniig ni tentsuuleh bjdee odoo bol oroitson chi nuhriinhuu huwid hen ch bisheer duusah bolno hetsuu ch ymdaa.

  3. Uyanga says:

    Дөнгөж 29 настай 3 хүүхэдтэй болчихсон бол хүртэх ёстойгоо хүртээд, туулах амьдралаа туулаад явж байгаан байна. Миний таньдаг, мэддэг охидууд бүгд энэ насандаа өөрийгөө хөгжүүлж, сурч боловсорч, аялж зугаалж, ажиллаж, санхүүгийн хуримтлал үүсгэж 30 гараад гэрлэх төлөвлөгөөтэй явдаг.

    • bla@bla.mn says:

      наадах чинь бас худлаа шүү, эрт хүүхэдтэй болох нь нэг талаар давуу. Хөгширөөд хүүхэдтэй болох хэцүү, 30 гараад бас эмэгтэй хүнийг тоох хүн хэцүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.