Сайн байцгаана уу. Би эгэл нэгэн сайхан амьдралтай залуу байна. Анх ажилд ороод хэрэндээ л сайхан амьдрал мөрөөдөн амьдарч билээ. Түүндээ ч хүрсэн өнөөдөр 2025 он надад дутагдах зүйл юу ч алга.
Гэхдээ би 2020 оноос мөрийтэй тоглоод 5 жил болсон байна. Энэ хугацаанд алдсан мөнгөө бодоход 1 байрны мөнгөнд хүрчээ. Өнөөдөр ч бас асуудалтай л байна. Би бага багаар алдсаар ихээр алдах болгонд аргалж явсаар өдий хүрсэн байна. Одоо тоглохоо болиод 1 сар болсон байна. Энэ хугацаанд мөрийтэй тоглоом надад өдөр тутмийн найз шиг хажууд байжээ.
Гол ухагдахуун нь мөнгө олох 100k*2x 200x2x 400×2 800×2 = 1,600,000 4-хөн бооцоо тавихад ингээл өсгөх мэт . Одоо бодоод байхад үнэхээр залхаж байна. Сүүлдээ мөнгө тавиад алдах нь үнэн дээ гээд болих мэдрэмжээ дагасан. Өдөр бүр 100k гэхээр маш их мөнгө алдаж байж сүүлдээ зээлийн апп дууссан. Олоод л алдаад л. Эцэст нь алдаж дуусах нь цаг хугацааны асуудал юм байна. Та нартаа захин хэлэхэд энэ зүйлд битгий орооцолдоорой…