Ер нь Монголд байгуулагуудын энэ аялал зугаалга архидалт бүр хэрээс хэтэрсэн юм шиг. Хагас бүтэнсайн чинь гэр бүлдээ зарцуулах цаг байтал байнгын л нийллэг аялал зугаалга тэгээд л архидацгаана.
Үүнээс үүдэж хоорондоо явалдана эхнэр/нөхрөө араар тавина хуурна. Энэ бүхнээс болж Монголд гэр бүл салалт бүр гамшиг болсон байна. Ер нь ихэнхи хүмүүсийн бичиж байгааг харахад ажлынхаа тэрэнтэй явалдаад энэтэй явалдаад гээд 2/3 хүүхэдтэй одоо би яах вэ гэсэн хүмүүс.
Үйлийн үр хаалга андуурдаггүй гэж гэртээ хүлээж байгаа эхнэр/нөхөр, үр хүүхдээ бодохгүй хоромхон зуурын зугаа цэнгэлээс болж олон ч гэр бүл салж үр хүүхэд өнчирж байна даа. Энэ үнэхээр эмгэнэл шүү…