Салахаар шийдэж байна…

Хаа хамаагүй ажлын хүн, ажлынхаа хүн, найз гээд бараг эр сүвтэн болгонтой хардах гээд. Юбка палаж өмсөөд ажилдаа явахаар ардаас байнга залгаж шалгаастай. Цайны цагаар байнга ажил дээрээ байгаа үгүйг минь хоолны зураг, өөрийнхөө зураг, ажлын ширээн дээрээ байна гэвэл компьютерын цагны зураг нэхнэ.

Ажлаа хийгээд 1 цаг орчим юм хийгээд суухаар таг чиг болчихлоо хаана юу хийгээд байна гээд шалгаж залгана. Хаашаа ч явсан, аав ээжтэйгээ ч гадуур явсан хаана явж байгаагаа аав ээжийнхээ зургийг явуул гэж нэхнэ. Ажилтай байхад өдрийн хэд залгана VCALL хийж шалгана. Авахгүй бол тэгээд л бөөн хэрүүл. Бараг л цаг минутгүй шалгаж зураг нэхнэ.

Яагаад ингээд байдын гэхээр оффис ажилтай хүмүүс цайны цагаараа амжуулдаг гэсэн л гэж хариулна. Битгий байн байн залгаад бай гэхээр энийгээ санаж байна анхаарал тавьж байна гэж булзааруулна. Учирснаасаа хойш үнэндээ нэг ч удаа хардуулах сэдэлтэй ямар ч үйлдэл гаргаж байгаагүй байхад ингээд байхаар бачуураад хааяа тэсэрнэ. Тэгээд л уучлал гуйгаад хэд хоногтоо хонь л гэсэн үг. Тэгээд л дээрхи үйлдэлүүдээ бага багаар дахиад л нэхээд гаргаад ирнэ. Үнэндээ гарч орж шоу цэнгээн гэж явдаггүй ажил гэр гэсэн маршруттай хүн. Ийм байхад ингээд байхаар тэсгэл алдаад энэ байдалд нь дасахгүй байгаа болохоор салахаар шийдэж байна…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.