Сайн байцгаана уу? Надад сүүлийн үед анзаарагдаад байгаа нэг зүйлийн талаар та нараас асууж, санал бодлыг тань сонсмоор байна. Манай багш ойрд гар хуруу илж таалаад л, байсхийгээд, хичээлийн үеэр ч хажууд ирээд суучихдаг болоод байгаа.
Бас Фэйсбүүк, Инстаграм дээр дагалцаад ирэхэд намайг close жагсаалтдаа ч оруулаад, бие хааныхаа зургийг хамаагүй сторидоод байх юм. Яг л намайг хараарай, анзаараарай гээд байгаа юм шиг санагдаад байх юм. Бүр миний ажилладаг клубд ч зав нь болвол орж ирнэ гэсэн.
Энэ бүхэн миний ойлгосон шиг ямар нэгэн дохио мөн үү? Би зөв бодож байна, эсвэл би өөрөө л хэтэрхий тэгж төсөөлөөд, буруу ойлгоод байна уу? Энэ тал дээр бодол саналаа бичээд зөвлөөч.