Би өш хонзон санаагүй

Сайн байцгаана уу? Эхнэртэйгээ хурим найр болж дуулиантай нийлж суугаад 10 шахам жил болохдоо бараг хамт байж үзсэнгүй. Би Монголдоо цагдаагийн албан хаагч, эхнэр болохоор Солонгос руу байнга явж ажиллаж мөнгө олдог миний ажлыг голж цуг явахыг ятгадаг хүн боллоо. Охин маань төрсний дараа ч тогтоогүй. Бараг хөхүүлээгүй 3-хан сартайд нь харь нутагтаа явсаар нэг л өдөр хадам ээж ирж охин маань цагдаагийн цалингийн орлогоос өөр юмгүй чамтай хамт байж чадахгүй гэж хэлүүллээ.

Гайхаад бардаггүй. Өөрөө ч ирэлгүй ах дүүс нь хамаг байдгийг нь хамж аваад охин бид 2-г орхиод явлаа. Лизингийн зээлтэй байртай, 2 ойтой охитойгоо л үлдлээ. Сарын дараа дүүргийн шүүхээр орж гэрлэлт цуцаллаа. Эхнэр нээрээ сайхан харагдаж байна. Яая гэхэв хоёр амь амьдрах гэж зүтгэлээ. 4 сарын дараа эхнэрээс хуримын урилга ирж байна. Яаж очихов дээ. Чилийсэн 8 жилийг охинтойгоо хамт тууллаа. Мэдээж хэрэг найз бүсгүйтэй болсон. Харин эхнэр болохыг яарахгүй байлаа.

Гэтэл сүүлийн үед надаас эхнэр минь болохыг шаардах боллоо. Гайхаад бас баярлаад батлууллаа. Тэгсэн учир нь олдвоо. Хуучин эхнэр хүүхэд тэврээд нөхөртөө хөөгджээ. Тэгээд охин бид 2 дээр буцаж ирэх гэж байгааг найз минь урьдчилж мэдээд яарч л дээ. Бид 2-н хурим дээр 4 настай бондгор хүүхэд хөтөлсөн махлаг хүүхэн орж ирэхэд би хараад шууд таньсан. Урилаггүй зочин болоод ороод ирсэн. Захын ширээнд суугаад нүднээсээ урсах нулимсаа арчаад суухыг хараад зүрх шимширч өрөвдөх юм билээ. Яахав дээ чи минь. 8 жилийн өмнө охин бид 2 чинь бас л ингэж зовж байлаа шүү дээ. Өш хонзон санаж хурим найр хийгээгүй шүү. Дутуугаа гүйцээж, охиндоо хайртай ээжийг хайж эхнэр авч байна даа. Чамдаа аз жаргалыг хүсээд бид 2 чинь холдож явлаа.

3 Comments

  1. ах says:

    би бас нэг иймэрхүү амьдрал туулсан залуу байна, дутагдах гачигдах зүйлгүй боловч тэр эм байнгын хэрүүл хийгээд, элдвээр хараагаад болдоггүй ээ, бүүр төрсөн нутаг усаар, төрсөн гарсан ах дүүстэй ганц удаа уулзаж харж байгаагүй боловч бүгдийг нь элдвээр доромжлоод. тэсэхгүй төрхөмд нь буцаасан, хүүхдээ өөрөө өсгөсөн, одоо тэр эм чи надаас яах гэж салсан гээд, эргэж нийлэх санаатай олон юм хуцаад, яг нүүр өгч харагдаач.

  2. baagii-1 says:

    Хаяад явчихаад Ичихчгүй хуриман дээр нь ирээд. Засрахгүй ичих нүүргүй янхан байна дөө. Салсан нь зөв болжээ.

  3. ичих нүүргүй янхан бэ says:

    Хаяад явчихаад Ичихчгүй хуриман дээр нт ирээд. Үасрахгүй ичих нүүргүй янхан байна дөө. Салсөн нь зөв болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.