Нэг хуурсан бол өөрчлөгднө гэж байдаг уу?

Сайн байна уу? Би 24-н настай найз залуутайгаа холын харилцаанд байдаг. Бүх зүйлээ зориулж тэр хүнийг л гэдэг байсан юм л даа өдөр шөнөгүй бичиж аль болох анхаарал тавьж халамжилхийг хүсдэг юм. Надад ч маш сайн юм шиг аашилдаг тэрэнд нь хайр хүрч үнэнчээр хүлээдэг.

Саяхан нэг танил маань гадаадаар явж байх даа манай найз залууг өөр эмэгтэйтэй их дотно явж байгааг харсан гээд хэлэв ээ. Би гэнэдүүлж шууд асуугаад тэгсэн шууд л уучлалт гуйгаад тэвчээргүй зан хөдлөөд нэг л удаа унтчихсан юм гэнэ. Миний хувьд тийм зүйлийг байж болохгүй зүйл гэж боддог болохоор үнэн голоосоо гомдож байна, маш муухай цаг хугацаа сэтгэл зүрхээ ашиглуулсан мэдрэмж аваад байх юм. Ер нь эрэгтэй хүн нэг хуурсан бол өөрчлөгднө гэж байдаг уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.