Цэцэг өгөх шинж алгаа

Нээх тийм хүнд гологдоод байхааргүй 30 наран настай 1 хүүтэй эмэгтэй юм л даа. Өнөөдөр өөрийгөө маш их өрөвдлөө би амьдралдаа 1 ч удаа эрэгтэй хүнээс цэцэг авч үзээгүй юм байна. Яагаад эрэгтэй хүмүүс цөөнгүй араас гуйж гүйж ч байсан удаатай ч ядаж 1 удаа ганц нь цэцэг өгч болдоггүй юм болоо, надад учир байна уу?

Та бүхэн минь зөвлөгөө өгөөч зүгээр л өрөвдөлтэй бас утгагүй санагдаад байх юм. Би тийм мэдрэмжгүй төмснүүдтэй таараад байна уу? Одоо уулзаж байгаа залуу ч хайртай гэж хэлдэг ч цэцэг өгөх шинж алгаа зүгээр 5к-н цэцэг өгчихөд л хагартлаа баярлаад уйлах байх би. Над шиг ийм эмэгтэй байдаг болов уу?

4 Comments

  1. buuk says:

    shuudhan helehed chi uuriiguu uruwduh ni zuw uchir ni chi tsetseg awahaar dainii emegtei bish l gsn ug er hun ughiig hussen hundee tsetseg hamgiin turuund ugnu harin ch bur hairlaj zugeer durlasan ch gsn yu uguh be gj bodhod hamgiin turuund tsetseg tolgoid orj irdeg bolomjiin unetei ymarch emegtei durtai gd getel chi tsetseg awah tuwshnii emegtei bish l gsn ug olon huntei uchraad ng ni ch uguugui bol zugeer l chi ulnii emegtei bna hund gologdhoorgui gj bodddg bodol bol zuwhun chiniih erchuud harin chinii bodloor bdhgui ym daa chi bol uuriiguu huurguj bdj bgaa bh harin bodit bdl deer chi tm oligtoi bish gdgiig neg ch tsetseg awch bgagui gdg chin notolj bna tgheer uuriiguu gaigui gj bdj huurguhuu boli unentgee nuur tul ok.

  2. boldoo says:

    хаха хуцаж өгөх яагаад цэцэг авж болохгүй гэж? ганц цэцэг авч чадахгүй бол тэгээд зайлаач дэ. идэж хэрэглэх естой юм л хэрэгтэй юм шиг бх юм. тэр мэдрэмж нь чухал ш дэ.

  3. Ах says:

    Диснейн кино хэт их үзээд байхаар ийм болчихдог. Амьдралгүй романтик юм хүсдэг. Хайр олон янз байдаг. Цэцэг энэ тэр их барьж гүйдэг, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хэт романтик нөхдүүд сэтгэл санаа нь өндөр, харилцаа нь халуухан байхдаа ч яах вэ тэгээд гоё л байдаг юм байж, сэтгэлээр унаад, гутраад, уурлаад ирэхээрээ тийм хүмүүс яана гэж бодож байна? Нөгөө тийшээ аймаар савлана ш дээ. Зодно, сэтгэл санаагаар хүчирхийлнэ гэх мэт. Харин жижигхэн ч зүйлийг чиний төлөө сэтгэлээсээ хийдэг намуухан хүмүүс бол хайр нь ч намуухан хэрнээ уурлах муудалцах үед ч намуухан, сэтгэлийн хөдөлгөөн багатай байдаг. Савалгаа нь бага. Тийм хүмүүсийг боловсролтой гэж хэлэх нь их байдаг. Хажууд нь байхад тухтай, урт удаан хамт байх, чамайг аюулгүй байлгаж чадах хүнийг сонгосон нь алсдаа мэргэн сонголт шүү. Чи өөрөө жаахан сэтгэлзүйн хувьд том болох (mature) хэрэгтэй санагдаж байна. Тэгээд амьдралыг бодитоор харах хэрэгтэй дээ.
    Дээр нь цэцэг 5к байхаа болиод 10 гаран жил болж байгаа байх шүү. Эрчүүд их нэрэлхүү, хоёрын хооронд болчих юм шиг санагдаад тийм хямдхан цэцэг эмэгтэй хүнд барьж очихгүй нь их дээ. Кинон дээр бол мөнгө санхүүгийн тухай гардаггүй ч бодит амьдрал дээр тэр чинь чухал зүйл. Чамтай хамт нэг хоолонд орчихоод тооцоог нь өөрөө хийчихэж байгаа эрэгтэй хүн бол цэцэг өгснөөс ялгаагүй чамд сэтгэл гаргаж байгаа нь тэр. Цэцэгнээс ялгаатай нь чамтай хамт байх цагийг бас үнэлээд байгаагаараа илүү бас амьдралтай. Цэцэг бол чамд авчирч өгчихөөд мөнгийг нь олох гэж чамтай хамт байх цагаас хасаад ажил хийгээд явах хэрэгтэй болдог бас амьдралд наалдах зүйл нь чиний сэтгэл дотор өөртөө үүсгэчихсэн хүлээлтийн хоосон зайг л нөхөх байх. Тэгээд цадчихдаг бол яах вэ дээ. Цэцэг авсан ч дараа нь бас хоол идэж амьдрах хэрэгтэй болно.

  4. бэлэгийн дээд бэлэн мөнгө says:

    Цэцэг хэмээх Европын хуурамч бэлгэнд юунд нь ач холбогдол өгдөг байнаа. Цэцэг бол Монголчуудын соёл биш штээ. Цэцэг авлаа гээд идэх үү? хадгалах уу? 7 хоноод л үхдэг эд штээ. Бэлэг бэлгийн Дээд бэлэн мөнгө гэж мэдэхгүй юу мангар аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.