28 насандаа 2 хүүхэдтэйгээ үлдэнэ гэж бодож явсангүй ээ. Төрөөд дөнгөж 1 сар болж байхад уулздаг байсан хүүхэнтэйгээ жаргалтай амьдарна гээд явлаа. Хүний өмнөөс гүйж бүх зүйлийг болгох гэж явсан болохоор би л хүнийг буруу зам руу нь залсан юм шиг байна гээд өөрийгөө буруутган сууна даа.
Нөхөр гэх хүн маань хотод ажил хийхээр яваад утсаа авахгүй таг болчихдог л доо тэгсэн тэр хүүхнийхээ гэрт байдаг юм байна өдийг хүртэл хүнээс тийм муухай үг сонсож байсангүй. Өглөө нөхөр залгаж байна тэгсэн яах гээд залгаад гай болоод байгаа юм гээд, бас эмэгтэй хүн залгаад та 2 салчихсан биз дээ та 2-н дунд хүүхэд байгаа болохоор л чамтай харьцдаг тэрний сэтгэлд чи биш би л байдаг гэх үг сонсоод пал хийгээд л явчихлаа. Хүн балмагдахаар уйлахаас өөр юм хийж чаддаггүй юм байна. Одоо би яах ёстой вэ зөвөлгөө өгч тус болооч. Баярлалаа…
5 Comments
Үр хүүхдээ бодоод уучилчихмаар үе зөндөө гарна тэсээрэй.
Үр хүүхдээ бодоод гээд зөндөө ирнэ тэсээрэй.
Салчихсан бол салчихсан та ч 1 их хүнтэй болох гээд яараад хэрэггүй, яах юм өөрөө ч бас дараа нь харамсана.
Хүмүүс өшөө авах гээд хүнтэй унт энэ тэр гэнэ гэхдээ үнэ төлнө гэдгээ мэд
Good luck
Амьдрал аяандаа л болно
Хүний үгэнд л битгий ор шийдвэрээ өөрөө гарга
шүүхээр яваад 2 хүүхдийнхээ тэтгэмжийг гаргуулж ав да. уйлж унжийгаад сэтгэл санаагаар доошоо ороод хэрэггүй дэ сэтгэл өвдвөл бие өвддий шүү. даваад л гардаг л газар.
Broo alt shig ug hellee dee. odoo avah eseh ni hun uuruu l medej dee. nyaltsgai tsarailaad ergeed irehed ni nur uguv. huuhduudteigee ch uulzuulj bolohgui, tarhiig ni sain ugaa. neg urvasan hun 2, 3 4 geed olon urvana. uurd daisan.
Зөнд нь хая. 6 сар юм уу жилийн дараа наадах чинь гошного царайлаад ирнэ. тэр үед нь хүлээж авах эсэх өөрөө мэд. Миний нэг таньдаг хүнд ийм явдал тохиолдож байсан юм.нарийн бичин хүүхэнтэйгээ амьдрана болоод явсан нөгөөдөх араар нь өөр хүнтэй шаалцаад араар тавиад байсан гэсэн. тэгээд ёстой гошного царайлаад бас болоогүйээ нүүрээ маажуулсан сорвитой ирсэн гэсэн. эгч ч яахав хүлээж авсан гэхдээ өөрийнх араар одоо хэмх шаалцдаг болсон. тоохчгүй. эр хүн үнэ хүндээ алдахаараа ёстой гөлөг царайлдаг юм билээ. Ер нь хань ижилээ гомдоосон хүн өөдлөдөггүй юм билээ шүү.
🤣🤣🤣🤣🤣Kue odoo yaay gehev! Negent ybcjihsan setgeliig yaaltai. Hichneen huuhed shuuuhad blaa geed une tsene haana bn tiishee l hun yvdag! Togtooh argagui zugeer zund ni haydaa