Өвчтэй хүн гээд залхсан гэх юм…

Үнэхээр амьдралаа ойлгохоо больчих үе ирдэг л юм байна. Нөхөртэйгөө амьдраад 18 жил болж байгаа ч сүүлийн 4-5 жил огт ойлгохгүй нэг л биш амьдралаар амьдраад байх юм. Гол асуудал нь нөхөр 7 хоногт 2 удаа хоногоор явдаг тэр үед утсаа авахгүй ярьдаггүй ирээд асуухаар архи л уусан бас ажил бүтээх гэж уусан гэдэг үг л хэлдэг.

Энэ хэвийн зүйл үү? Би өөрөө өвчтэй 2-3 жил байгаа болохоор ийм зүйлийг хэвийн гэж хүлээж авч чадахгүй юм одоо ч сүүлдээ хаачсан хаана байна гэх асуулт ч тавихаа больсон. Эрүүлд нь ярилцах гэхээр ярихгүй согтуудаа болохоор хэлэхээр салмаар байна гэрт ирэхээр нэг өвчтэй хүн гээд залхсан гэх юм.

Одоо ч би сүүлдээ зайгаа тавьж өгөх үү гэж боддог болсон. 2 хүүхдээ л өрөвдөөд байхын, би өөрөө орхиж чадахгүй аваад явах гэхээр би одоо өвчнөөс болоод ажил хийх чадваргүй болсон. Одоо яахаа үнэхээр мэдэхгүй хэцүү байна, ядаж энд ч болтугай бичиж жоохон ч гэсэн дотроо онгойлгох гэсэн юм…

2 Comments

  1. сайхан says:

    муу эр хүн бна, өвчтэй болохоор нь хаядаг. сайн эмнэлэгээр явж эдгэрэхийг бодоорой. чамд сайн хүн таарах болноо

  2. Baldan says:

    Hairlana gej avch suuchaad hunshgui eriin hugarhai ve. Bi ooroo ovchtei ehneree hairlaad bolood l bn ehner sex hiihgui bol gadur uchiraa olood bolood l bn.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.