Үнэхээр бүүр хэцүү байдалд орсон болохоор л асууж байгаа юм шүү. Айлаас бид 2 2-лахнаа аав ээж маань бурхан болцгоосон хорвоо дээрхи ганц төрсөн эгч минь хүний дээд хүн байдаг гэвч нөхөр нь яг л амилсан чөтгөр шиг хүн. Эгч маань ажил төрөл боловсрол маш өндөр доктор професор хүн байдаг, яаманд ажилладаг хувиараа сургалтын төв ажлуулдаг 2 доктор хамгаалсан мундаг эмэгтэй байдаг юм аа.
Нөхрөө гудамжны цагдаа байхаас нь өөд нь татаж явсаар сургууль төгсгөж доктор зэрэгт хүргэсэн юм гэхдээ нөхөр нь ерөөсөө эхнэрээ дэмждэггүй үргэлж доош нь дардаг аймшигтай хартай яргачин 4 охинтой жирэмсэн болох болгонд нь миний хүүхэд биш чи гадуур янхандаж яваад гэдсээ чирсэн гэж хэмэлсээр байгаад төрүүлдэг. Төрсөн хойно өөртэй нь усны дусал шиг адилхан хүүхдүүд гардаг одоо дахиад жирэмсэн дахиад л миний хүүхэд биш гэж хэмэлсээр байгаад эгчийн минь даралт ихсээд бие нь муудчихлаа, хүүхдээ авахуулахаас өөр аргагүйд хүрч байна.
Гэрээс нь хөөгөөд явуулчиж одоо хаана яваа юм бол утас нь холбогддоггүй санаа зовж үхлээ. Ядаж байхад би хол байдаг болохоор үнэхээр хэцүү юм. Үргэлж чи хэн ч биш чи юу ч биш чам шиг юм амжилтанд хэзээ ч хүрэхгүй чи юугаа чаддаг юм гэж байнга хэлнэ зодно чихний хагалгаанд хэд хэд орсон нүд нь байсгээл хөхөрнө байсгээл гэрээс нь хөөгөөд дансандах бүх мөнгийг нь аваад хөөгөөд гаргачина өмссөн хувцастай нь. Эмэгтэй хүн яагаад ч эрэгтэй хүнийг дийлэхгүй хүч дорой юм байна лээ зодуулж байх даа мэдэрсэн. Өмгөөлж хамгаалах хүнгүй болохоор ийм адгийн үйлдэл байнга гаргадаг би ч хүртэл зодуулаад хөөгдөөд гарч байсан хүүхдүүдийг нь сайн харсангүй гэх шалтгаанаар алгадаж хана мөргүүлж элэгдэж үсдэж зодсон эгчийг минь яадаг бол гэж бодохоос ч аймаар.
Гэхдээ охидуудаа адгуус шиг болгож өсгөж байгаа ээжийгээ зодуулж байхад тоодоггүй юм билээ өмөөрөхчгүй хамгийн аймшигтай нь. Өөртөө итгэх итгэлгүй болгосон надаас салвал чи хамраараа газар шаана чам шиг хүүхэн архичин болно янхан гичий пиздаа бол зүгээр л энгийн хараал нь хамгийн бузар муухай үгнүүдийг хэлдэг аймшигтай хүн. Гэвч эгч минь 4 охиноо л бодож салдаггүй зөндөө салах өргөдөл өгч байсан боловч эвлэрлийн 3 сар гэж лайнаас нь болоод охидоороо түрий барьж өрөвдүүлээд эргээд л нийлчихдэг. Сарын дараа дахиад л зодуулна хөхөрсөн нүүртэй хичээлээ заана энэ их дарамтыг тэсч амьдарч байгааг нь харах үнэхээр гомдол төрөөд зүрх зүсэгдэх шиг болоод өрөвдөөд зүгээр л салгачихмаар байна яаж салгах вэ? Салгаж чадах мундаг хүн байвал буян болооч гэж гуйя эгч минь нэг л өдөр толгойгоо залгиулах байх аа…