Аавыгаа үзэн яддаг болжээ

Сайн байцгаана уу? Эхнэрээсээ 12 жилийн өмнө салсан юмаа. Хүүтэй минь бараг уулзуулахгүй өсгөсөн. Саяхан хүү минь намайг үзэн яддагийг мэдлээ. Эцэг чинь ийм эцгийгээ дуурайсан тийм ийм гээд байнга загнаж зүхэж байсан гэнэ. Тиймээс аавыгаа үзэн яддаг болжээ. Бага байх даа аавынхаа хүзүүнээс зүүгдэж өссөн үр минь аавыгаа үзэн яддаг гэдгийг сонсоход үнэндээ үхмээр л санагдаж байна.

Би үнэндээ тийм ч чадалтай сайн амьдардаггүй л дээ. Аль болох л хүссэн бүхнийг нь болгох гэж хичээдэг. Мэргэжил гэх юмгүй хар бор ажил хийж өнөө маргаашаа болгодог. Гэхдээ л төрсөн өдөр бүрээр нь баярлуулах гэж хичээж хүссэн утсыг нь бариулчих юмсан л гэж бодож авч өгдөг. Яагаад тэр хүмүүс хүүг минь муу ч сайн ч аавыг нь хамгийн муу адгийн шаар гэж тархинд нь суулгачихваа. Амьдралын энэ урт зам нь дөнгөж эхлэх гэж байхад хүү минь ааваасаа жигшиж үзэн ядаж юм бүхнээ нуусан дотогшоо болж байна.

Аав нь хүүдээ итгэдэг шүү аавын хүү бүхнийг чадна гэж байнга хэлж урамшуулахаас өөрийг хийж чадахгүй л юм. Ээжтэйгээ юу ч ярихаа больсон гэнэ болох болохгүй хүүхдүүдтэй нийлж байна гэнэ. Тэгээд над руу залгаж энэ хүүхдийг чинь би дийлэхгүй байна гэж орилж чарлах юм. Гэр орондоо тогтохгүй дэмий тэнэлээ гээд над руу орилж чарлаад байх юм ёстой яах ч учраа олохоо болилоо. Дотроо уудлаад ярилцчих ойр дотно ах дүүгүй хүн болохоор энд биччихлээ. Уучлан, уужуу ухаанаар хандаж мэргэн зөвлөгөө өгөөсэй гэж та бүхнээсээ хүсч байна.

Бартаа саадгүй амьдрал гэж үгүй билээ. Олны үгнээс авах зүйл их бий гэж итгэж байна. Баярлалаа та бүхэндээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.