Энэ явдлаас 8 сарын дараа манай салбарын нэгэн хурал дээр бидэн 2 тааралдаж. Найзынхаа талаар ярилцсан. Утасны дугаарыг нь авснаар бидний харилцаа эхэлсэн билээ. Бэлэвсэрч хоцорсон. Үеийн сайхан бүсгүйг тэр л үеэс би өөр нүдээр харж сэтгэл алдарсаан. Эхлээд хааяа 1 хамт хоол идэх зэргээр уулзсаар бидэн 2 нь бие биеэндээ дассаар байсан ч. Ор хөнжилд оролгүй. 3 жил болсоон. 3 жилийн дараа бид 2 харилцаанд ороод одоог хүртэл тогтмол харилцаанд байдаг. Би түүндээ маш их хайртай. Түүнээсээ хүүхэдтэй болохыг хүсдэг ч эхэндээ хадмуудаасаа санаа зовоод байна гээд хамгаалдаг байлаа.
Сүүлийн 1 жил хамгаалахаа больсон. Одоо 50 гарсан бидэн 2 хүүхэдтэй болох аз байдаг болов уу? Түүнд хайртай болсоор 9 жил болжээ. Ер нь бол би буруу зүйл хийж байгаагаа ойлгож байгаа ч. Яагаад ч сэтгэлээ татаж чадахгүй юм даа. Ер нь тэгээд найз нөхдийнхөө бэлэвсэн эхнэр нөхөртэй над шиг битгий ороолдоорой. Гэрт нь орж чадахгүй. Дандаа л буудал машин майханд секс хийнэ. Ер нь тэгээд заримдаа ч. Гомдмоор үлдэл нөгөө талаас их л гаргах юм даа. Би бүр анхнаасаа түүнтэй таараагүй байсан бол өдий насанд ингэж сэтгэлээ сэмлэхгүй байх байсан болов уу. Бүүр анх найзын машин эвдрээд заавал надаар хүргүүлснийг нь бодохоор. Бурханаас учруулсан амраг л гэж боддог байлаа.
Одоо надад гаргаж байгаа сэтгэлийг нь бодохоор. Бурхнаас надад явуулсан шийтгэл ч юм шиг. За за мэдэхгүй ээ. Би эхнэртэй. 1 охинтой. Эхнэр маань хүүхэд гаргах боломжгүй болохоор. Түүнээс хүүхэдтэй болохыг олон жил гуйсаан. Уг нь би амьдралд нь чадахаараа дэмтэй л явдаг. Хүүхэд гаргаж өгөхгүй болохоор гомдоод байх юм. Одоо ч тэгээд хүүхэд ч худлаа болж байх шиг байна дөө. Гэхдээ л бас найдвар тасрахгүй юм. Хайртай болохоор тэр юм болов уу? Эхнэртэй байж энэ тэр гэж загнах гэж байгаа хүмүүсд хэлэхэд тэр бүгдийгээ өлхөөн зохицуулчихдаг хүн байгаа шүү. За мэдэхгүй. Өдий насанд энэ л хүнээс хүүхэд хүсээд байгаа нь. Хайртайх юм болов уу. Бүсгүйчүүд бодлоо бичээрэй. Энэ маань надаар зөвхөн физилогийн хэрэгцээгээ хангадаг ч юм уу…