Сайн байна уу? Гэртээ байх үедээ байнга утсаа оролдож хүмүүстэй чатлаж ярьдаг, эсвэл заал авна, тэмцээн гээд алга болдог нөхрөө хараад уур хүрээд стрессдээд байдаг болчлоо. Амьдраад 2 жил л болж байгаа 1 хүүхэдтэй залуу хосууд. Бүр залхаад амьд харилцаа байхгүй, хажууд байхдаа юу ч ярьдаггүй. Юунаас болж ингэдгийн болоо? Уурлахаараа тэнэг, сэтгэцийн өвчтэй гэж доромжилдог. Хүүхдээ хараад өдөржин гэртээ байдгийг ч хэлэх үү ганцаардаад хайр халамж мэдрэхгүй амьдрал утгагүй санагдаад байдаг болчихлоо. Яах вэ?