Сайн уу, энэ захиаг уншиж буй үеийн мэнд, 15 жил ханилсан нөхөр нь хэдэн хүүхдүүдийн минь аав, бид өөрсдийгөө сайхан гэр бүл гэж боддог байлаа. Ууж идэхээрээ хоногоор алга болно, утсаа салгаад эсвэл утсаа авахгүй, амьд үхсэн нь мэдэгдэхгүй болчихно, тэгээд л гэртээ ирэхдээ нээх уурлаж, өлсөж ядарсан хүн ирнэ. Эхнэрээ харж үзэн ядаал байгаа аятай, тоохоо больсон байсан чинь нэг өдөр гэнэт л сонин болсон байдаг юм, утсаа биеэсээ салгахгүй, байнга тамхинд явлаа, тамхиллаа гээд алга болчихно.
Тэгээд л гарч явахаар нь нэг удаа дагасан чинь баригддаг юм даа. Гол нь анх би бодохдоо арай гүй байлгүй дээ, өчнөөн олон удаа баригдаад хаширсан байлгүй дээ гэж л бодсон цагаа тулсан, хоолой чичрээд нулимс урсаад зүгээр тэр хүнийг өөр дурласан хүн рүүгээ яв гээд л явуулсан, намайг араар тавихын тулд дандаа худлаа хэлнэ баригдана. Охид, бүсгүйчүүдээ 2-3 хуурсан бол хэзээ ч засардаггүй юм байна шүү. Хэдий болтол хүүхдүүдээ бодож завхай хүнийг тэвчиж амьдрах билээ дээ. Зүгээр л явуулсан гэрээсээ. Одоо би шүүхэд өргөдөл өгөхөөр бичиж, сууна даа. Хороо гаргаад хүнтэй суугаарай…