Аутизмтай ч би хүн биш гэж үү?

26-тай эрэгтэй. Zul гэдэг хүний комментыг уншаад бичихээр шийдлээ. Гадна сурдаг. Аутизмын хүрээний эмгэгтэй. Бусдын нүдэнд маанаг байх, хүмүүсийн харилцааны нюансуудыг ойлгодоггүй. Жишээ нь нэг охин нааш сайн байгааг би анзаарахгуй цуг байсан найзууд ойлгоод надад хэлэх гэх мэт. Гэхдээ оюуны чадвар гологдохгүй байх сурлага сайн. Сургуульд байхаасаа байнга шоолуулдаг байсан. Өөрөөр дээрэлхэхгүй ч байнга тоглоом хийнэ. Тоглоом нь доош хийсэн. Оюутан болсон, ижил.

Анхандаа доош хийж байгааг мэддэггүй байсан ч том болоод гадарладаг боллоо. Хоёулаа байх даа бол зүгээр харьцана, ойлгохгүй, чадахгүй юм аа асууна, би хэрэндээ туслана. Надад ч хэрэгтэй юм гарахаар тэр хүмүүс бас тусалдаг. Тиймүүдийг нь найз гэж боддог. Харин гурав дахь хүн гараад ирэхээр тэр найз гэснүүд ч хувирна. Яаж ийж байгаад фан хийнэ. Ер нь хүмүүсийн 70 хувь нь тиймэрхүү. Тийм биш хүмүүс нь ч байгаа. Гэхдээ цөөхөн. Цуг сурч байсан 9 эрэгтэйн 1 нь тийм байх гэх мэт.

Оюутан байх даа нэг газар 2 жил сайн дураар дадлага хийхэд, манай дээд курсэд байсан ах тэнд ажиллаж байгаад гадагшаа сурахаар явсан юм. Тэр хүний ажилд тусалдаг байв. Наашаа ч сайн, зааж зөвөлдөг. Ах сурч байгаа их сургуульдаа багш олж өгөөд, төгссөний дараа би ч мастерт нь явлаа. Сколаршип энэ тэр хөөцөлдөж олсон нь ойлгомжтой. Тэр хүнд бол мэдээж баярлаж, ачийг нь санаж явах ёстой хүмүүсийн нэгт боддог. Гэхдээ мань хүн мөн надаар тоглоом хийнэ. Тэндэхийн үеийн монголчуудтай шинээр танилцахаар бас л энэ нэг ийм мангар гэсэн шиг доош хийж харьцдаг. Нөгөөдүүл нь дагаж инээгээд л сүүлдээ нийлээд хийж байх шиг. Ахад хэлж үзэв, зүгээр тоглоом гээд ойшоосонгүй.

Өнгөрсөн хавар тэгээд нэг паатий дээр тэсэрч хэрүүл болж, арай зодолдсонгүй. Дахиж монголчуудтай нийлсэнгүй, гадаад оюутнуудаас харин ийм зан гардаггүй. Уг нь би бусдад гэм хийхгүйг хичээдэг. Хэрүүл, хов живээс ангид, сонирхол нийцсэн хүн л гарахгүй бол ярьж, залхаадаггүй. Юманд нь дураар хүрдэггүй. Доош хийдгүй. Яагаад ийм байтал хүмүүс намайг ингээд доош хийгээд байна вэ? Аутизмтай ч би хүн биш гэж үү?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.