Зэвүү, дургүй хоёр зэрэг хүрээд байна аа…

Араараа тавиулаад 2 жилийн нүүр үзэж байна. Новшийн мэдрэмж. Хүүхдүүдээ бодоод нөхрөө уучилсан. Манай хүүхдүүд том болцгоосон. Нөхөр хичээгээд янз бүрийн үнэтэй бэлэг сэлт байнга өгч байгаа. Гэрийн ажил хийлгэхгүй өөртөө анхаар гээд үйлчлэгчтэй болсон. Тэгсэн ч гэсэн хогийн тэр мэдрэмж өрөөсөө арилдаггүй юм байна.

Хадмууд маань урд өмнө байдаггүйгээрээ долигнож байгааг нь харахаар бүр зэвүү дургүй 2 зэрэг хүрээд байгаа. Би байр машин мөнгөтэй ажилтай. Нөхрийн холбогдсон хүүхэн нь 2 хүүхэдтэй. Гэр хорооллын архичин бүдүүн хар авгай. Хүсээд байсан тэр авгай руу явуулах нь зөв биз дээ…

7 Comments

  1. Сүхээ says:

    чиний мөнгө машин юу юм вэ лалараа

  2. Үнэн says:

    Сайн байна уу? Би сэтгэл судлал, гэр бүлийн харилцаа судалдаг хүн байна.
    Аливаа асуудалд зөвхөн нэг тал нь буруутай байдаггүй. Заавал хоёулангаас нь шалтгаалсан байдаг. Гадаадын 7000 эрэгтэйчүүд оролцсон судалгаанаас үзэхэд дийлэнхи эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн behaivor буюу ааш зан хамгийн чухал гэж хариулсан байдаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдийн эелдэг зан, өөртөө итгэлтэй байдал, хөгжилтэй зан-г чухал гэж хариулсан байна. Тэгэхээр гоо үзэсгэлэн мэдээж чухал ч гэсэн ааш зан хамгийн чухал зүйл байх нь ойлгомжтой. Гэр бүлээс гадуурх харилцаанд зүс царай бие хаа бол тийм ч чухал зүйл биш байхнээ. Хосын харилцаанд ойлголцол бол 1-рт орох чухал зүйл. Бие биенээ хүндэлж, ярилцаж, сэтгэл хөдлөлөө хамт мэдрэх нь маш чухал, бие биенээ дийлэх гэсэн хандлагатай бол за тэгээд цаашдаа яах ийхээ бодоод ч хэрэггүй. Байгалийнхаа хуулиар эмэгтэй нь маш эмэгтэйлэг, эрэгтэй нь маш эрэгтэйлэг байж чадаж байж энэ 2 бие биедээ маш их татагдаж дундаас нь халуун дулаан харилцаа, хандлага гарч ирэх учиртай. Эрэгтэй хүнд хүндлэл, халамж, магтаал хэрэгтэй. Эмэгтэй хүнд хайр энэрэл, эрхлүүлэлт, энхрийлэлт, үнэ цэнийг нь мэдрүүлэх хэрэгтэй байдаг. Эдгээр зүйл байхгүй бол ойлгомжтой энэ бүгдийг өөр нэг хүнээс мэдрэх хүсэл би болно гэр бүлээс гадуурх харилцаа заавал үүсэх болно. Монголчууд бид дийлэнх нь ухамсар маш дорой байна. Эдгээрийг ойлгож хэрэгжүүлэх хүмүүс ховор байна. Үнэхээр л аз жаргалтай амьдармаар байгаа бол үнэн-тэй эвлэр, өөр арга байхгүй.

  3. Уянга says:

    Араараа тавиулж байхдаа таарсан новш бна даа

  4. Х says:

    Чамайг хуурах нь аргагүй л юм байна.

  5. тэнэг хүүхэн says:

    гэр хорооллынх байхаараа яадын чи мөнгөтэй машинтай гээд яадын мал вэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.