Хамт ажилладаг залуу гадуур хүмүүстэй уулзаад, согтохоороо орой шөнө байнга залгаж, урт-урт чат, мессеж бичээд дараа нь устгасан байдаг. Заримдаа шууд залгаад “санаад байна, чи хаана байна” гэх мэт юм ярьдаг. Бүр шок. Эрүүл үедээ бол над руу дөлөөд, мэнд ч мэддэггүй. Надад хийсэн гэм байхгүй байхад үнэхээр гайхмаар. Эхнэр, хүүхэдтэй хүн шүү дээ.

Зүгээр л хамт олон гэдэг утгаар мэндэлмээр байвч бараг над руу эгцэлж ч хардаггүй. Энэ одоо юуг ойлгуулах гээд байгаа юм бэ? Олон эмэгтэй ажилладаг газар, би хэл ам гаргамааргүй, бардам байх эрхтэй. Ажил дээрээ бусадтай манайхан “өглөөний мэнд” гээд энгийн мэндэлчихдэг хэрнээ над руу муухай харж, цэхэлзээд өнгөрдөг. Тэгснээ шөнө юм бичээд байдаг. Энэ чинь бэлгийн дарамт мөн үү?
Нэг мэдэхэд блок хийцэн тэгээд удалгүй гаргачихсан байдаг би бараг анзаардаггүй. Ажлын зар мэдээ нөгөө хүн оруулаад би мэдээгүй хоцроод блок хийсэг байсныг мэдсэн. Зарим эмэгтэйчүүд намайг харааж л байгаа байх. Гэхдээ 7 жил хамт ажиллахдаа би ямар ч гэм хийгээгүй. Яасан гэж би айх ёстой юм бэ? Энэ хүн яах гээд намайг ингээд байдаг юм бол?
1 Comment
шууд нүүрэн дээр яагаад ингээд байгаан давраад бай гэж хэл