Намайг Б гэдэг одоо 29 настай, 4 жилийн өмнө нь найз залуугаасаа салснаас хойш эрэгтэй хүнийг хүүхэд гэж бодох болсон. Олон юм нуршихгүйгээр гол юм аа бичье, цаашид яахаа шийдэж чадахгүй байгаа учраас энд бичлээ, ойлгохыг хүсье, ойлгохгүй байсан ч яах вэ.

Би багаасаа л сургуульдаа топ нь, их сургуулийн эхний 5 оюутан байсан. Ийм болохоор мэдлэгтэй хүнийг хүндэлдэг, тийм л орчныг хайж 2-3 байгууллагад ажиллаж үзсэн. Гэвч өөртөө итгэлтэй эмэгтэй хүнд хандах эрчүүдийн хандлага, эгч нарын хэл амыг тэсэхээ болиод ажлаасаа гарсаар ирсэн.
3 жилийн өмнө найз хүүхний хүүхдийн үсний найранд дээр тэр хүнийг харж байсан том биетэй, өндөр, жижигхээн гүзээтэй, тэгээд л өнгөрсөн. Жилийн өмнө ажлын зараас хараад нэг газар очиж уулзтал ёо өнөөх залуу, гэхдээ тэр намайг таньж байгаа ч шинж алга, ажлын байрны талаар ахлахтайгаа хамт ярилцлага хийлээ. Энэ үеэс миний асуудал эхэлсэн.
Тэр 2 мэргэжилтэй, 2 толгойтой хүн гэх юм уу. Эрчүүд голдуу, 2 өөр үйл ажиллагаатай байгууллага удирддаг захирал байсан. Манайх заримдаа ажилчдын хурал хийнэ, бид нар 2 өөр хэлээр ярьж байгаа мэт л байдаг, энэ чинь л миний хайж байсан орчин шүү дэ. Тэр хүний, нөгөө багийнхаа хийдэг ажлыг маш их сонирхдог, тэдний үг яриа хандлагыг ойлгохыг хичээж эхэлсэн. Одоо би энэ компаний сайн ажилтан, захирал намайг эмэгтэй хүн гэж хардаггүй учраас энэ ажилдаа үнэхээр дуртай. Амралтын өдрүүд дэндүү удаан, эрт тармааргүй, шинэ зүйл юу байж болох талаар тэр хүнтэй ярилцаад, ихэнхдээ дэмжигдэхгүй ч хамаа алга аа надад сурах юм зөндөө байна. Харин түүнийг өөрөөр хардаг хүүхнүүд энэ хавиар дүүрэн.
Энэ хугацаанд өөрийгөө ажилдаа дурлаж байна гэж бодсон ч үнэндээ захиралдаа дурлачихлаа. Энд ямар ч санхүүгийн сонирхол байхгүй. Бас тэр гэр бүлтэй хүн энэ талаар бодох ч хэрэггүй. Шинэ жилээ цомхоон тэмдэглэсэн ч энэ миний өмнө мэдэрч үзээгүй орчин байсан, 2-3 ажилтнаа шагналаа, би нэг нь байсан, хундага дарсанд зориг орсон би захирлыг үнсчихсэн, тэр бүр над руу ангайсан, бусад маань ч шоконд орсон. Үүнээс хойш намайг дуудсангүй, даалгавар ч өгсөнгүй, миний хариуцсан ажлуудын талаар асуудал яригдаад байгааг би мэдэрч байна. Одоо би яах вэ?, яаж уучлал гуйх уу, ядаж намайг нэг удаа ч дуудчихгүй юм байх даа, кофе оруулаад өгмөөр ч юм шиг, өдөр бүр хүлээгээстэй…