Арчаатай байна шүү залуусаа…

Болзож буй эмэгтэйгээсээ мөнгө асуудаг, зээлдэг залуучууд ийм их болчихсон юм уу? Ер нь эмэгтэй хүн хичнээн хүчирхэг байсан ч өөрөөсөө илүү гэж үзсэн эр хүнийг л сонгодог. Өөрөөсөө доор гэж үзсэн, үнэлээгүй эр хүнтэй дотносож болох ч тэр түр зуурын шохоорхол, дурлалаас хэтрэхгүй. Ямар эмэгтэй л бас нэг эрийг нуруун дээрээ үүрээд явахыг хүсэхэв дээ. Арчаатай байна шүү залуусаа. Амьдарч, суугаагүй байж, дундаа орчихсон аятай элдэв зовлон тоочоод, эмэгтэйдээ ачаа үүрүүлээд байвал эр хүн гэж хэлэгдэх хэрэг юун?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.