Амьдралыг хамгийн утга учиртай болгодог зүйл хайр л юм байна. Хүн ер нь ажиллах гэж төрөөгүй, хайрлах гэж хайрлуулах гэж л төрсөн. Энэ амьдрал бүхэлдээ хайр дээр тогтдог юм байна. Тэр хайраа алдсан бол дахиж түүн шиг минь хүн гарч ирэхгүй, тэр хүний минь мэдрүүлсэн бүх нандин мэдрэмжийг дахин өөр нэгэн мэдрүүлэхгүй, орлохгүй байх вий гэхээс л зүрх минь маш их өвдөж байна. Сэтгэлээ яаж чөлөөлж өгөх вэ? Хүн ер нь жинхэнэ хайртайгаа нэг л учирсан бол цаашид түүн шигээ хүнийг л хайж амьдардаг юм байна.
