Хадмынд шкаф угсрах, цагаан сарын бууз хийх, ойр зуур юм хийж өгөхөөр ирлээ. Нөхрөө яаж ганцаараа шкаф угсар гээд сууж байхав дээ гэж бодоод тусаллаа. Шүрүүп чангалж боох, хаалга, хавтан барих бүх ажилд нь хамжилцаад шөнө 2 болж байхад унтаад өглөө босоод нөхрийг таазны хүрээ нааж байх хооронд хөшиг тогтоох, бууз хийх зэрэг ажлууд хийлээ.
Гэтэл буузаа хийгээд сууж байхад ёстой миний хүү ажилсаг тулдаа юмнуудаа хийлээ, миний хүү ёстой зөндөө юм хийсэн ядарч байгаа, тэр ч ирээд энэ ч ирээд бууз хийлцдэг чиг шиг. Түй май л гэмээр санагдлаа. Эцсийн дүндээ би л сүүлийн хэдэн жил хийлцэж байгаа шүү дээ.
Би чинь энэ ажлын хажуугаар 7 сартай охиноо бас харж, хооллож байгаа шүү дээ. Гөлөг юм аа дөнгөж төрөөд удаагүй байхад хүртэл олон долоон юм яриад л байдаг байсан. Тэрэнд нь гомдож уйлаад, сэтгэл санаагаар унаад сүү татарч байлаа. Тэгээд гэрт ирнэ гэхээр л дургүй хүрч, залгахаар нь яримааргүй санагддаг байлаа. Сүүлдээ яаж мөнхийн ингэж байхав гэж бодоод тухайн үедээ би л эмзэг байсан гэж өөрийгөө арай гэж хуураад хадмаа уучилж дургүйлхэхээ больж байсан юмсан. Буцаад л гомдол дүүрэн сэтгэл минь сэмрэх шиг боллоо. Муу бэр гэж байдаггүй юм шиг байна. Муу болгосон хадам л гэж байдаг юм биш үү.