Үргэлж бодогдож дотор малтаж байдаг насны зовлон шүү…

Нөхөртэйгөө суугаад 13 жил болж байна. 4 хүүхэдтэй. Намайг гуйж аваагүй хэрнээ нөхрийн маань дүүгийн эхнэрийг хадаг тавиад гуйж авсан байдын. Бас л их гутамшиг шүү. Хүн тэгээд өөрийгөө биш ээж аавыгаа л их өрөвддөг юм байна лээ. Манайх жирийн л дундаж айл. Харин дүүгийх нь эхнэрийн тал яах вэ манайхыг бодвол арай дээгүүр амьдралтай. Олон жил бодож яваад энэ жилээс бүр дургүй зэвүү 2 зэрэг хүрээд хадмуудын талын аль ч ах дүүтэй очиж золгохгүй гэж шийдсэн. Хүүхдүүдээ ч золгуулахгүй. Янз бүрийн юм болвол ёсолж авсан бэрдээ хэлэхгүй юу дөө гээд л сууж байя гэж бодоод байгаа.

Харин аав ээж 2-тоо охин нь тэртээ тэргүй сайн байгаа учир одоо гуйсан ч хадгийг нь хэзээ ч битгий аваарай гэж захисан. Гэхдээ гуйхгүй байх өө. 3 хүүгээ эхнэр авахад нь хадаг тавьж ёс төртэйгөөр охиноо болгож авна гэж боддог. Ганц сайхан охиноо ч нэр хүндтэйгээр нөхөрт гаргана аа. Хүний нүдэнд ил байдаггүй хэрнээ ёстой үргэлж бодогдож дотор малтаж байдаг насны зовлон шүү…

2 Comments

  1. хэцүү2 says:

    Монгол ёсоо ч мэдэхгүй бэр гуйж ч мэдэхгүй хужаа шиг малнууд байдаг л юм билээ. Миний бага дүүг эхнэрээ болгож авч явчаад ирж бэр гуйлгүй 13 жил боллоо тэрнээс нь болоод манай гэрийхэн хамаатан садан үнэхээр дургуй хүрдэг юм билээ. Аав маань одоо бүр ил цагаандаа хэлдэг болсон наад залуугаасаа сал гээд тийм хүн ёсоо алдсан юмнууд олигтой ч явдаггүймблээ одоо хүртэл тусдаа гарж чадаагүй баахан өр ширтэй дүүгээр маань дамжуулж надаас байнга мөнгө зээлнэ үнэн бүтэхгүй.

  2. Mal avgai says:

    Medrel gichini zowlon gj ene bhda

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.