Сайн байна уу. Намайг Б гэдэг, 25 настай. Та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. Нөхөртэйгөө танилцаад 8 жил, хамт амьдраад 3 жил болж байна. Бид хөөрхөн охинтой, ер нь бол тайван, боломжийн амьдарч байгаа айл. Том хэрүүл хийж, бие биенээ доромжилж үзээгүй. Уурлаж гомдох үе гарвал хоёулаа дуугаа хураачихдаг, удалгүй бие биеэ санаад эвлэрчихдэг.
Би охиноо төрүүлээд хоёр жил гаруй гэртээ сууж байна. Манайх аав, ээжийнд байдаг. Гэр орны ажил, хүүхдээ харна. Нөхөр маань ажлаасаа тараад бид хоёр луу яараад ирдэг, завтай үедээ тусална. Гаднаас нь харахад асуудалгүй юм шиг.Гэтэл саяханаас сэтгэлд нэг юм тороод болдоггүй. Нэг өдөр утсыг нь санамсаргүй харахад хадгалаагүй нэг дугаартай өдөр бүр мессеж бичсэн, өдөрт 1-2 удаа ярьсан байсан. Мессежүүдийг нь үзтэл бүгдийг нь устгасан. Миний бичсэн ч алга.
Тэр дороо ээжийнхээ утаснаас залгахад нэг эмэгтэй авсан. Би худлаа нэр хэлээд ярья гэсэн чинь “тийм хүн байхгүй” гэсэн. Шууд нөхөртөө хэлэхээс айсан. Утсыг нь нууцаар үзсэнээ мэдвэл бүр их нууцалж магадгүй гэж бодсон. Орой нь шалтаг гаргаад “энэ хэн юм?” гэж асуухад “ХҮН” л гэж хариулсан. Дахин асуухад дуугүй. Нэг л баригдсан царайтай. Би гомдоод охиноо аваад унтчихсан. Тэр ч бас өөр хөнжил аваад цаашаа харж хэвтсэн. Би шөнөжин уйлсан.
“Би энэ айлын хоол хийж, хувцас угааж өгдөг л нэг авгай юм байна” гэж бодогдсон. Маргааш нь өглөө хажууд захиа үлдээсэн байсан. “Утсыг маань ухсанд уур хүрсэн. Гэхдээ би чамайг хуурна гэж байхгүй. Бүх зүйлээ бодоод, төлөвлөөд явж байгаа. Чамайгаа үүрд хайрлана” гэх мэт бичсэн байсан. Уншаад тайвширсан. Бид эвлэрсэн. Гэхдээ гурав хоногийн дараа дахиад шалгатал холбоо нь үргэлжилсэн хэвээр. Утсаа одоо байнга авч явна. Мессеж алга, устгасан хэвээр. Надтай байхад эрхлүүлж, халамжилж байгаа ч дотроо би нэг л итгэж чадахгүй байна.
Анх суухын өмнө нэг бөө “чи хүүхдээ тэврээд үлдэхийг хүсэхгүй бол сал” гэж хэлж байсан. Тэр үг санаанд орж, бүр их эмзэглээд байгаа ч юм шиг. Одоо би яах ёстой вэ? Шууд сууж байгаад нэг мөр асууж, үнэнээ хэлүүлж шийдэх үү? Эсвэл нөхөртөө итгээд тайван байж, өөрийгөө өөрчлөх үү? Хэт араас нь гүйвэл үнэ цэнгүй харагдах болов уу? Дуугүй байвал доромжлуулж байгаа юм шиг санагдаад байх юм.
Би харилцаагаа алдахаас айж байна. Гэхдээ өөрийгөө ч бас алдахаас айж байна. Бүх зүйлийг оройтохоос нь өмнө ойлгомоор байна. Урт захидлыг минь уншсанд баярлалаа. Зөвлөгөө өгвөл үнэхээр их хэрэг болно.
3 Comments
За араар чинь явалддаггүй эр хүн гэж байхгүй. Охиныхоо эцгээс салаад өөр хүнтэй суусан ч чамайг араар чинь тавина. Харин чамайг бонустой ирсэн хүүхэн гээд бүр ч их араар чинь явалдана. Нэг тэнэгийн бөөгийн үгэнд итгэж энэ тэр. Тиймээс охиноо хойл эцэгийн гарын шүүс болгохгүй л гэж бодвол наад хүнээ эвтэйхэн аргалаад амьдар. Эсвэл салаад бас нэг хар юманд араар тавиулаад амьдар. Өөр сонголт байхгүй. Эрчүүдийн толгой нэг хэсэгтээ мангуурдаг юм тэгэхдээ эхнэр хүүхдэдээ л хайртай байдаг юм. Нэг муу эмийн аланд боовоо углаа л биз юунд нь харамладаг юм наад хар юмаа.
chi ali hediin aldsan bnoo odoo chi yu ch hgd nemergui udahgui chamdf gar hurdeg bolno tgd il ywalddag bolno chi udur ireh bur hen ch bish bolno anhnaasa bodltoi l songolt hh bjdee uiliin uree edleed ywjdee
нэг зүйл бичиж хэлмээр санагдаад байна. ганц чамд биш уншиж байгаа залуу охидууд байвал бодно биз. манайхан арай л эрт амьдралд орох юм да. энэ бүсгүйн хувьд 17 тойдоо танилцаж яваал тэгээл суусан байна.
Мэдээж залуу хүн эр нь эм нь ч секс хүсэлгүй л яахав. бэлгэвч хэрэглээ сайхан бэлгэвчтэй үзэлдэ.
Тэгээд хар залуугаараа амьдрал зохиох гэж юунд яаардаг юм бэ. Юу юу ч байхгүй өөрийнхөө болон хадамуудынхаа гэрт амьдараал. Хүнээ таньдаг болмоор байна ажил төрөл дээр гараад хамт олонтой байж үзээд, мөнгөний бараа хараад, санхүү, үзэл бодол тогтворжоод юм юм чинь жигдэрээд ирсэн үедээ гэр бүл зохиож байвал дээр юмуу гэсэн бодолтой байна. хүнтэй суух нас хэд ч байж болно
Наана нь бол сайхан шаалцаал явалда гадаад, дотоодгүй хэн нэгний өмнө хариуцлага хүлээхгүй насан дээрээ сайхан жаргалда, бэлгэвч хэрэглээрэй хэцүү нэртэй есөн шидийн өвчин авчихав. Тэгээл өсвөр нас дуусаал нэг юмны дор нэг гиншээл ккк салж хагцахгүй хайр гэж шааж андуураал тэгээл нэг baby гаргаал аав ээжийндээ амьдараал тэгээл дутахын зовлон ч гарах л байх, илүү явж байгаа нэгэн амьдралд нь тааруул голцуу эр нь шунаж гүйгээл тэрнээсээ болоод нөгөө эмэгтэй нь сэтгэл гутралд ороол амьдрал нь хөмөрчихөж байгаам шиг санагдаал гасалж гандаал чаддагаараа нийгмийн сүлжээн дээр бичээл ийм л юм болж байгаам да бод бод та бүхний ерөнхий дүр зураг ийм л байна