Сайн байцгаана уу, залуусаа. Энэ сайтанд олон залуус ордог бололтой, ялангуяа гадаад, дотооддоо амьдарч байсан залуус цөөнгүй байгааг ажигласан тул та бүхэнтэй зөвлөгөө хуваалцах гэсэн юм. Би нөхөр, хүүтэйгээ сайхан амьдарч байна. Манай нөхөр Япон улсад сурах төлөвлөгөөтэй байгаа. Бид хамтдаа явах бодолтой. Гэхдээ хүүгээ эцэг, эхийндээ үлдээж явах нь дэндүү хэцүү санагдаад байна. Би хүүхдээ авч явмаар байна.
Миний асуух зүйл бол Японд гадаадын иргэдэд хүүхдийн цэцэрлэг олдох боломж хэр их байдаг вэ? Мэдээж бид сурах хугацаандаа ажиллаж, сургалтын төлбөр, амьдралаа залгуулна. Хэрэв та нар ийм туршлагатай, мэдээлэлтэй бол, туршлага, зөвлөгөөгөө хуваалцаач. Баярлалаа!
1 Comment
Гадаадад арваад жил амьдарч байгаа хүний хувиар хэлэхэд хүүхдээ заавал авч яваарай. Хүүхдийн чинь хамгийн чухал үеүд 10 нас хүртэлх үе хэрвээ тэр үед нь хамт байж чадахгүй бол дараа нь насан туршдаа харамсаж явна дээрээс нь хүүхэд чинь сэтгэл зүйгээрээ та хоёрт дандаа гомдож явах болно. Ер нь ихэнх оронд хүүхэдтэй гэр бүлд их ээлтэй байдаг. Японыг сайн мэдэхгүй ч Европт бол хүүхдийн мөнгө авна, татварын хөнгөлөлт авна гэх мэт. Заавал хүүхдээ авч яваарай, хүүхэд чинь бас эрүүл орчинд чанартай боловсрол эзэмших боломжтой болно.