Мэдрэмж ч үгүй, хүсэл ч үгүй болчихлоо…

Зарим зүйл маш энгийн байдаг юм байна. Ийм энгийн хуультай гэдгийг нь эрт мэдэх ёстой байж. Би багадаа, 10 жилд байх даа хайртай хүнтэйгээ эсвэл ирээдүйн нөхөртэйгөө анх унтана гэж боддог байсан. Гэтэл амьдрал шал өөр зүйл болж, одоо бодоход арчаад хаячихмаар дурсамж болон үлджээ.

Би гадаадад төгссөн. Энд ирээд нэг залуутай уулзаж, дотно харилцаанд орсон. Сүүлд нь тэр хүн эхнэр, хүүхэдтэйг нь мэдсэн. Мэдээж холбоогоо шууд тасалсан. Гэхдээ яагаад ч юм, түүнээс хойш дахиж хэн нэгэнтэй унтах хүсэл огт төрөхөө больчихлоо.

Тэр үедээ яагаад хүмүүс ийм байдаг юм бол, хүнд итгэх арга алга гэж бодож байсан. Одоо бол ер нь эр хүнтэй уулзах бүрд унтах хүсэл төрөхгүй байна. Хүмүүс маргаашаа мэдэхгүй, хариуцлагагүй ханддаг юм шиг санагдах болсон. Эхнэр, хүүхэд байсан ч хамаагүй өөрийн жаргалыг л бодож, хуурч мэхлэх нь юу ч биш мэт.

Зарим найзууд маань ийм зүйл байдаг л шүү дээ, юун сүртэй юм гэх. Гэхдээ надад тийм олон залуу байгаагүй. Анхны тохиолдол маань санаандгүй болсон. Тэр явдлаас хойш сэтгэл санаа минь зовоод, одоо бүр мэдрэмж ч үгүй, хүсэл ч үгүй болчихлоо. Яагаад ингэж өөрчлөгдчихөв өө гэж өөрөөсөө айж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.