Харилцаанд орохоор таатай мэдрэмж авахын оронд дандаа өвдөлт мэдрээд байх юм. Бүгдэд ийм байдаг юм болов уу? Дотогшоо юм тулаад байгаа юм шиг, зовуурьтай санагддаг. Сүүлийн үед жин ч нэмэгдээд байна. Эмчид үзүүлэхэд дааврын өөрчлөлттэй холбоотой гэсэн.
Ер нь харилцаанд ороход тухгүй, эвгүй санагддаг болохоор бараг зайлсхийх хэмжээнд хүрчихлээ. Нөхөрт маань ч бас хэцүү байдаг байх гэж бодоод санаа зовох юм. Сарын тэмдэг хүртэл алдагдаад, сүүлийн хоёр сар ирсэнгүй. Заримдаа бага зэрэг шингэн ялгарах мэт болоод л алга болчихдог. Эм уусан ч дорвитой өөрчлөлт мэдрэгдсэнгүй. Хамгийн их бодогдож байгаа зүйл нь яаж дахин дур хүсэлтэй болох вэ? Энэ өвдөлтийг багасгах, бүр зогсоох арга байдаг болов уу?