Сайн байцгаана уу. Би 29-тэй 2 хүүхдийн ээж бас эхнэр. Нөхөр маань 6 жилийн өмнө суугаад удаачгүй нялх биетэй байхад намайг хуурсан юм. Тэр үедээ маш их гомдож хэрүүл болж байж 2-лаа даван туулж нөхөрч нилээд ухаарч буруу зүйл хийлээ гэж халширсан байсан. Одоо би тэр талаар хааяа боддог ч хэрүүл уруул хийхийг хүсдэггүй. Гэхдээ тэр үед төрж байгаагүйгээр дотроо ганцаардаж гомдоод одоо энийг яриад ч яахав дээ гэж өөрөө өөртэйгөө ярилцах юм.
Нөхөр юу ч гэж хэлсэн юу ч хийсэн худлаа амьдралаа алдахгүй гэсэндээ хичээгээд ч байгаа юм шиг санагддаг. Хааяа хэрэлдэхээр бүр их зэвүүн хүрч гомдолж уурламаар ч юм шиг санагдаад сүүлийн үед тэр асуудал их сэдрээд байх юм. Ингэж сэдрэх болсон нь саяхан нэг маргалдсан чинь одоо бараг надтай хэрэлдэж уралдлаа? Тэр үедээ салахгүй би бараг салах байсан ухааны юм хэлсэн. Тэр үед би тэр хүний хүүхдийг тээгээд хамаг цаг зав ирээдүйгээ тэр хүнээс хамааралтай болгож блоклочихоод салахад дэндүү шударга бус гэж бодоод нялх биетэй байсныг ч хэлэх үү тэвчээл шүд зуугаад өнгөрсөн юм. Одоо би нээх их зүйл ч хүсэхээ больж өмнөх шигээ намайг хуурчих вий гэх айдасгүй хуурсан байсан ч гомдохгүй л гэж боддог.
Сүүлийн үед бүр ухаангүй дурламаар ч юм шиг санагдаж зүгээр л ганцардаад байх боллоо. Гадуур дотуур явахад ер нь -, +5 насны дүү нар хүртэл намайг хараад шохоорхоод байгаа нь мэдрэгддэг. Гэхдээ би чинь нөхөр хүүхэдтэй хүн шүү дээ гээд тоохгүй л орхичихдог. Дотроо бол их ганцаарддаг ганц бие хүнээс ч дор догдлолгүй нэгэн болсон. Би одоо ингээл амьдраад дуусах юм байна л даа гэж бодохоор гомдолтой бухимдалтай байх юм. Над шиг эмэгтэй олон байдаг болов уу?